
Нийслэлийн Засаг даргын хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалангийн гарын үсэг бүхий зургаадугаар сарын 30-ны А/930 захирамжаар диско болон бүжгийн баарнаас бусад баарыг үе шаттайгаар нээх болжээ.
Нийслэлийн засаг даргын 2020 оны А/616 дугаар захирамжийн 1-д заасан “бүх төрлийн баарны” гэснийг “диско болон бүжгийн баарны” гэж өөрчилж байгаа аж.
Үйл ажиллагааг нь нээх үйлчилгээний газрууд:
- Диско болон бүжгийн баарнаас бусад баар
- Биллиард
- Хүүхдийн зуслан
- Тоглоомын газар
- Шашин, соёл урлаг, үзвэр үйлчилгээний газрууд
УОК-ын 25 дахь удаагийн хуралдаанаар диско,бүжгийн баарнаас гадна PC тоглоомын газруудыг нээхгүй байх чиглэл өгсөн билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй