• Гэрийнхээ санхүүг барьдаг эмэгтэйчүүдээ төсвийн хэмнэлт дээрээ ажиллуулах хэрэгтэй

    2020-07-02

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж, У.Хүсэлсүхийг хоёр дахь удаагаа дахин сонгосон билээ.

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн юм.

    Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Засгийн газар тансаглаад байхаар иргэдийн бухимдал нэмэгдэж байна. Чингисийн талбайг тойруулаад ямар өндөр тансаг байруудтай болчихов? Гэтэл өнөөдөр хүүхдийн эмнэлэг байхгүй байна.

    Сүүлийн саруудад үнэтэй машины борлуулатыг аваад үз. Үрэлгэн байдлаа засахгүйгээр эдийн засаг сайжрахгүй.

    Эмэгтэйчүүдийг нийлүүлж байгаад төсвийн хэмнэлтэн дээрээ ажиллуул л даа. Эмэгтэйчүүд бид нар гэрийнхээ төсвийг аваад явдаг.

    Эдийн засаг гэдэг чинь өөрөө талхны ухаан, махны ухаан. Төр ажлын байр бий болгодоггүй, баялаг бүтээдэггүй учраас хамгийн түрүүнд баялаг бүтээдэг ААН-үүдээ нэн яаралтай дэмжих ёстой” хэмээн ярилаа.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ