• У.Хүрэлсүх:Сөрөг хүчнийхээ шүүмжлэхийг хүлээж авна, харин доромжлуулахгүй шүү гэдгийг хатуу хэлье

    2020-07-02

    УИХ-ын Анхдугаар чуулган Ерөнхий сайдыг томилох асуудлаар үргэлжилж байна.  Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуув.

    -Сөрөг хүчинтэйгээ хэрхэн хамтран ажиллах вэ?

    -Ерөнхий сайд У.Хүрэлсүх:Сөрөг хүчинтэйгээ хамтарч ажиллана. Бид нар дайсан биш ээ, анд нөхдүүд. МАН, АН-ын харилцан ойлголцлоос энэ улс орны ирээдүй шууд шалтгаална гэж боддог. Шүүмжлэл, хэлж ярьж байгаа зүйлдээ хүндэтгэлтэй хандана,харин доромжлуулахгүй гэдгээ хэлье.

    -Гадагшаа доллар зарж авдаг, өөрсдийнхөө хүнсийг 100 хувь дотоодоосоо хангах талаар ямар байр суурьтай ажиллах вэ?

    -Ерөнхий сайд У.Хүрэлсүх:Монгол Улс дотооддоо хүнсээ хангах бүрэн чадалтай. Хүнснийхээ хэрэгцээг дотооддоо хангах бус хүнс экспортолдог улс болно. Атарын дөрөвдүгээр аяныг зохион байгуулж, эрчимжүүлсэн МАА, газар тариалангаа эрчимжүүлнэ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд улаан буудай, гурил, төмсөө дотоодоосоо 100 хувь хангадаг болсон. Үлдэж байгаа дөрвөн жилд цаашид бүрэн төгс болгох боломж байгаа.

    -Цар тахалтай холбоотой нэмж ямар арга хэмжээ авах байр суурьтай байгаа вэ?

    -Ерөнхий сайд У.Хүрэлсүх:Цар тахалтай холбоотойгоор авч хэрэгжүүлсэн арга хэмжээ үр шимээ өгсөн, хүмүүс баярлаж байгаа. Хүүхдийн мөнгийг нэмж, ААНОАТ-ыг чөлөөлсөн. Бид боломжийнхоо нөхцлөөр л ажиллаж байна. Төсвийн тодотгол хийх үеэр дахин эдийн засгаа дэмжих санал боловсруулж орж ирнэ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ