• Иргэдэд 25 тэрбумын хохирол учруулсан “ЖИ ТАЙМ”-ын шүүх хурал болж байна

    “ЖИ ТАЙМ” сүлжээнд элсүүлэн бусдыг хохироосон гэх шүүгдэгч Э.Оюунчимэгт холбогдох шүүх хуралдаан өнөөдөр 09.00 цагт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхлээд байна.

    “Жи тайм корпоррейшн” ХХК нь 11 мянга 398 иргэнд 25 тэрбум 801 сая 303 мянга 770 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд уг хэрэг нь 586 хавтаст хэргээс бүрдэж байгаа гэнэ.

    Шүүх хуралдааны танхимд хохирогчдыг багтаах боломжгүй, мөн шинэ коронавирусийн цар тахлын улмаас иргэдийг олноор бөөгнөрүүлэхгүй байх зөвлөмж өгч буй тул уг хуралдааны үйл явцыг “Шүүхийн мэдээ” пэйж хуудсаар шууд дамжуулж байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Олон жил дамнасан луйварчдын гэмт хэргийн шүүх хурлыг нээлттэй ил тод, үнэн шударга явуулах ёстой. Маш олон иргэдийг хуурч эрх ашгийг хохироосон 

    Холбоотой мэдээ