• Инфографик:УИХ-ын 76 гишүүний тав нь 4-5 гадаад хэлтэй

    2020-07-02
    УИХ-ын 2020 оны сонгуулиар шинээр сонгогдсон УИХ-ын гишүүдийн гадаад хэлний мэдлэгийг parliement.mn веб сайтад тавигдсанаар хүргэж байна. Хамгийн олон гадаад хэл эзэмшсэн гишүүдээр Г.Амартүвшин, П.Анужин, Т.Аюурсайхан, Х.Булгантуяа, Д.Цогтбаатар нарын таван гишүүн тодорч байна.
    Шарк гэдгээрээ олонд танигдсан Г.Амартүвшин нь англи, орос, франц, герман, голланд хэлтэй.
    Гишүүн П.Анужин нь англи, орос, хятад, япон гэсэн дөрвөн гадаад хэлтэй. Харин УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан  англи, орос, турк, япон хэлтэй.  Г Гишүүн Д.Цогтбаатар нь англи, орос, кхмер, тай гэсэн дөрвөн хэлтэй.
    Харин Сангийн дэд сайдын албыг хашиж байсан Х.Булгантуяа нь англи, орос, хятад, япон хэлтэй.

    76 гишүүнээс 55 нь англи хэлтэй

    Нийт гишүүдийн хэлний мэдлэгийг авч үзвэл 55 нь англи, харин 53 нь орос хэлтэй аж. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Н.Алтанхуяг, Б.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар нарын 46 гишүүн Англи, Орос хэлтэй.
    Хотын дарга асан С.Амарсайхан, П.Анужин, Х.Булгантуяа, Б.Энх-Амгалан нарын дөрвөн гишүүн хятад хэлтэй. Харин П.Анужин, Т.Аюурсайхан, Х.Булгантуяа, Ч.Ундрам нарын дөрвөн гишүүн япон хэлтэй юм.

    Ховор гадаад хэлийг эзэмшсэн гишүүд

    Гишүүд дундаас Х.Ганхуяг, Д.Өнөрболор нарын хоёр гишүүн  солонгос хэлтэй.
    УИХ-ын гишүүн Г.Амартүвшин нь 76 гишүүдээс ганцаараа нидерланд хэлтэй бол Д.Цогтбаатар нь кхмер, тай хэлтэй цор ганц гишүүн юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ