• Дэлхийн аялал жуулчлалын салбар тахал өвчний улмаас 3.3 их наяд доллар алдах магадлалтай

    Коронавирусын тахлын улмаас дэлхийн аялал жуулчлалын салбар 3.3 их наяд доллар алдах магадлалтай бөгөөд энэ нь дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 4.2 хувийг эзэлж байгаа аж. Энэ тухай Лхагва гарагт НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлаас гаргасан “COVID-19 ба аялал жуулчлал” тайланд дурджээ. Тайлан 65 улс орон, бүс нутгийг хамарсан болно. НҮБ ньЗзасгийн газруудад коронавирусын тахалд ноцтой өртсөн орнуудын аялал жуулчлалын ажилтнуудын нийгмийн хамгааллыг бэхжүүлэхийг уриалж байна.

    Үүний зэрэгцээ шинжээчид хязгаарлалтын арга хэмжээ үргэлжлэх хугацаанаас хамаарч 4, 8, 12 сараар тооцоолсон байна. Эдгээр хувилбаруудад шинжээчдийн үзэж байгаагаар аялал жуулчлалын салбарын орлого 1.17, 2.22, 3.3 их наяд доллараар тус тус буурах аж. Тайланд аль хувилбар хамгийн их магадлалтайг хэлээгүй байгаа боловч UNCTAD-ийн хэвлэлийн төлөөлөгч Guardian-д хэлэхдээ “хамгийн бодитой” нь дундаж байж магадгүй юм гэжээ.

    Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар олон улсын аялал жуулчлал бараг бүхэлдээ саажилттай, дотоодын аялал жуулчлал нь олон оронд нэвтрүүлсэн тусгаарлагдмал нөхцөлөөр хязгаарлагдаж байна. Хэдийгээр зарим чиглэлүүд нээгдэж эхэлсэн ч олон улс орнууд эдийн засгийн хямралаас болж олон улсад аялахаас айж байна эсвэл аялах зардал гаргах боломжгүй байгаа аж.

    Бүх гурван хувилбараар хамгийн их хохирол амсах улсуудыг АНУ (дөрвөн сарын хугацаанд 187 тэрбум доллар), Хятад (105 тэрбум доллар/-аар тэргүүлжээ. АНУ-ын гутранги үзлээр бол алдагдал 538 тэрбум доллар буюу үндэсний ДНБ-ий 3 хувьтай тэнцэж магадгүй юм. Тайланд болон Франц тус бүр 47 тэрбум доллар алдаж магадгүй юм. Ямайка зэрэг жижиг арал мужууд ДНБ-ийхээ 11 хувийн уналт буюу 1.68 тэрбум долларын алдагдалтай тулгарч эдийн засагтай нь харьцуулахад хамгийн их хохирол амсах болно гэжээ.

    Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас өнгөрсөн тавдугаар сард бэлтгэсэн НҮБ-ын тайланд 2020 онд дэлхийн жуулчдын тоо өмнөх онтой харьцуулахад 60-80 хувиар буурч магадгүй гэсэн дүн гарчээ. UNCTAD-ийн шинжээчид 66 хувь гэсэн тоог иш татсан байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ