• Маргаашнаас эхлэн Хүүхдийн парк хүүхэд, багачуудад үүдээ нээнэ

    2020-07-01

    Маргааш буюу долдугаар сарын 2-ноос эхлэн Хүүхдийн парк хүүхэд багачуудаа хүлээн авахаар болжээ.

    УОК-ын 25 дахь удаагийн хуралдаанаар эдийн засгаа дэмжих зорилгоор үйлчилгээний байгууллагуудыг шат дараатай нээх чиглэл өгсөн. Үүний дагуу Нийслэлийн Онцгой комиссоос хуралдаж эхний ээлжинд Хүүхдийн паркыг маргаашнаас эхлэн нээхээр болжээ.

    Паркаас гадна кино театр, кароекэ, хүүхдийн зуслан зэргийг үе шаттайгаар нээх юм.

    Ийнхүү ААН-үүдээ шат дараатай нээснээр нийт 10 мянга гаруй ажлын байр идэвхижинэ хэмээн тооцоолжээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ