• “УИХ-ын гишүүн дүрэмт хувцас өмсөх нь тусгай албаны нэр хүндийг улстөрийн зорилгоор ашиглаж буй хэрэг”

    2020-07-01

    УИХ-ын сонгуулийн 7-р тойрог Дорнод аймагт МАН-аас нэр дэвшин УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ц.Сэргэлэн өчигдөр тангарагаа өргөхдөө генералын хувцастай ирсэн. Тэгвэл энэ тухай хуульч О.Мөнхсайхан сошиал хуудсаараа дараах үгийг хэлжээ.

    Тэрээр:

    “УИХ-ын гишүүн бол цэргийн хүн гэхээс илүү “ард түмний элч” болж зөвхөн ийм агуулгаар тангараг өргөж буй тул иргэнлэг хувцас өмсмөөр юм (цаашид болих байх гээд бичив). Бас нэр дэвшихдээ дүрэмт хувцас өмсөх (ийм нэр дэвшигч хэд хэд байсан) нь улс төрөөс ангид байх ёстой тусгай албаны нэр хүндийг улс төрийн зорилгоор ашиглаж буй хэрэг. Агуулга нь хэлбэрээ тодорхойлох хэрэгтэй” гэсэн байна.

    Хуульч, доктор О.Мөнхсайханы  тайлбараас үзвэл УИХ-ын гишүүн болон нэр дэвшигч цэрэг, армийн дүрэмт хувцас өмсөх нь улстөрөөс ангид байх ёстой тусгай албаны нэр хүндийг улстөрийн зорилгоор ашиглаж буй хэрэг болох ажээ. Мөн УИХ-ын гишүүн нь цэрэг,армийг бус ард түмнийг төлөөлж буй учир иргэнлэг хувцас өмсөх нь зүйд нийцэх юм байна.

    УИХ-ын гишүүн Цэдэвийн Сэргэлэнгийн намтар:

    Цэргийн цол:

    • Бригадын генерал – 2007 он
    • Хошууч генерал – 2011 он

    Зэрэг цол:

    • Цэргийн шинжлэх ухааны магистр, докторант

    Мэргэжил: 

    • Хилийн цэргийн команд
    • -Оператив-тактик, Команд, штаб

    Боловсролын байдал:

    • Ерөнхий боловсролын сургууль – 1984 он
    • НАХЯ-ын Цэргийн дээд сургууль – 1989 он
    • Команд Штабын институт – 1997 он
    • ОХУ, Холбооны Хилийн албаны академийн дээд дамжаа-2000 он
    • АБНЕгипед Улс, “Терроризмтэй тэмцэх ажиллагааны удирдлага” дамжаа-2007 он
    • Шинэ Зелланд улс, “Цагаачлалын Удирдлага” дамжаа – 2008 он
    • ХБНГУ, Жорж Маршалын нэрэмжит Аюулгүй байдлын судалгааны төв, “Кибер Аюулгүй байдлын асуудал” дамжаа – 2011 он

    Ажилласан байдал:

    • НАХЯ-ны Цэргийн дээд сургуулийн сонсогч – 1984-1989 он
    • Хилийн 0132 дугаар ангийн Бага хүрээгийн заставын байлдааны бэлтгэл сургуулийн орлогч, заставын дарга – 1989-1991 он
    • Мөн ангийн Тарган Ухаагийн заставын дарга – 1991-1992 он
    • Хилийн 0129 дүгээр ангийн Замын – Үүдийн заставын дарга – 1992-1994 он
    • Хилийн 0108 дугаар ангийн Хилийн алба, уулзалтын ахлах офицер (боловсон хүчний ажлыг хавсарч) – 1994-1995 он
    • Команд Штабын институтын сонсогч – 1995-1997 он
    • Хилийн 0184 дугаар ангийн захирагч (отрядын дарга, Хилийн төлөөлөгчдийн орлогч) – 1997-2001 он
    • Хилийн 0132 дугаар ангийн захирагч (отрядын дарга, Хилийн төлөөлөгч) – 2001-2006 он
    • ХХЕГ-ын дэд дарга, Хилийн цэргийн штабын дарга – 2006-2009 он
    • Хил хамгаалах ерөнхий газрын даргаар 2009-2013он
    • Хил хамгаалах ерөнхий газрын даргаар 2016-2019 оны 12 дугаар сар

     

     

     

     

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Зөвхөн Дорнодчуудыг биш, цэргийн хүмүүсийн эрх ашгийг хамгаалах хүн, өмсөх нь зөв. Мөнхсайхан дэмий юм хуцаж байна. Пүүзтэй ирээгүй шүү гэдгийг хэмлэх минь. Төрийн албанаас цэргийн бидний эрх ашгийг хамгаалах гэж л сонгогдсон. Мөнхсайхан гуай монгол дээл өмссөн хүнийг үндэсэрхэг үзэлтэй гэж донгосох уу ЧИ…

    • Монголын төр генерал цолын өгсөн болохоор УИХ-н гишүүний тангарагаа өргөхдөө ёслолын хувцасаа өмсөж төрөө хүндэлж бна үүнд буруу юу байгаа юм чи энэ хүн шиг бүх амь амьдралаа хилд зориулж халуунд нь халж хүйтэнд нь хөрж үзээгүй биздээ !!! чиний нүд сэтгэл энэ хүний чигчийнд ч хүрэхгүй холхон очиж олон юм бур за !!!! 

    • Нийгэм эдийн засаг хувьсан өөрчлөгдсөн аль ч цагт ч төрийн албаа хаяаагүй байна. Төрийн төлөө явах хүн гэж ойлгож ийм хүмүүсээ дэмжээд өгөх хэрэгтэй. 

    • Айгаад эвгүйцээд байх юм байхгүй. Энэ хүндэтгэлийн арга хэмжээнд генерал хүн хамгийн дээд хүндэтгэлийн ёслол албаны хувцастайгаа ирсэн байна. Харлуулах гэж ядах юм.

    Холбоотой мэдээ