• Б.Бат-Эрдэнэ:Гишүүд хуралдаан эхлэхээс таван минутын өмнө ирж байхаар тохиролцсон

    2020-07-01

    УИХ-ын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж, УИХ-ын дэд дарга нараар Т.Аюурсайхан, С.Одонтуяа нарыг сонгосон. УИХ-ын дэд дарга нь гишүүдийн ирцийг бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллахаар заасан байдаг. Тэгвэл ирцийн талаар Ёс зүйн дэд хороон дарга Б.Бат-Эрдэнэ шинэ болон улиран сонгогдсон гишүүдэд дахин анхааруулав.

    Тэрбээр ” УИХ-ын Тамгын газраас анх удаа сонгогдож буй гишүүдэд мэдээлэл,сургалт зохион байгуулсан. Тэнд суусан хүмүүс нилээд ойлголцолд хүрсэн. Бид нар ер нь таван минутын өмнө ирж сууцгааж байя гэж тохирсон юм шүү. Тэр сургалтад оролцоогүй хүмүүст сануулж хэлж байна.

    Нэг хэсэг улсууд яг цагаараа суудаг, нэг хэсэг нь нь байнга хоцордог. Нэг хэсэг улсууд огт ирдэггүй, хэдэн сараар ирэхгүй. Удаа дараа сонгогдсон хамаагүй гишүүний хувьд шаардлагаа тавьсаар л байх болно шүү. Зарим гишүүд намайг их хурлыг дотроосоо муухай харагдуулаад байна гэж ярьдаг. Их хурлынхаа ажилд хариуцлагатай л байвал муухай харагдана гэж байхгүй.  Хамгийн түрүүнд ирц гэдэг зүйлдээ хариуцлагатай хандах хэрэгтэй” гэлээ.

    Түүний дараа УИХ-ын дарга Г.Занданшатар  “УИХ-ын дэд дарга байнгын хороо, нам, бүлэг, эвслүүдийн үйл ажиллагааг уялдуулан холбох үүрэгтэй. Харин Ёс зүйн дэд хороон дарга Б.Бат-Эрдэнэ ирцийн мэдээг ард түмэнд долоо хоног болгон мэдээлэхээр болсон байгаа” хэмээн нэмэлт тайлбар хийсэн юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ