• Airbus ажлын байраа 15 мянган хүнээр цомхотгоно

    Европын нисэх онгоц үйлдвэрлэгч Airbus групп өчигдөр албан мэдэгдэл гаргажээ. Цар тахлын улмаас компани дэлхийн хэмжээнд 15 мянган ажлын байрыг цомхотгох төлөвлөгөөтэй байна гэжээ.

    Албан мэдэгдэлдээ, цар тахлын улмаас агаарын тээвэрт урьд өмнө байгаагүй хямрал учирлаа. Airbus групп дэлхийн хэмжээнд 15 мянган ажлын байрыг цомхотгох төлөвлөгөөтэй байна. Үүнд Германд 5100, Францад 5000, Их Британид 1700, Испанид 900 ажлын байрыг цомхотгоно.

    Мөн Герман дахь нэгэн салбар компани өмнө нь 900 ажлын байрыг цомхотгосон юм, уг салбар компанийг цар тахлаас өмнө өөрчлөн байгуулахаар тогтсон байсан юм гэжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ