• Б.Ууганбаяр:Тусгаарлах байранд зөрчил гаргаж байгаа хүмүүсийг нэр ус, тоо баримттай нь тун удахгүй дэлгэнэ

    2020-07-01

    УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

    2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш 26 удаагийн захиалгат нислэг үйлдэж, 5,600 иргэдээ татан авсан байна. Нийт 11,504 иргэнийг холбогдох мэргэжлийн байгууллагуудын зохион байгуулалтын дор татан авчээ.  Зургадугаар сард нийт 10 удаагийн агаарын татан авалтаар 2,358 иргэнээ татан авчээ.

    Энэ үеэр Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр ” Одоогийн байдлаар Улаанбаатар хотод 27 байршилд 2,316 хүн тусгаарлах байранд байна. Тусгаарлах байрны хувьд УОК-ын Шуурхай штабаас хүндрэл бэрхшээл бий ч аль болох шийдэх талаар ажиллаж байгаа. Өчигдрийн УОК-ын хуралдаанаар тусгаарлах байрны асуудлаар тусад нь авч хэлэлцсэн.

    Тусгаарлах байранд гарч байгаа зөрчил, үүсч байгаа хүндрэлийг нэг мөсөн дэлгэрэнгүй мэдээлнэ, цаг нь болохоор.

    Тодорхой тоо баримт, нэр ус, зөрчилтэй нь, юу далимдуулаад, юу бужигнуулаад байгааг нь хэлнэ гэдгээ албан ёсоор хэлнэ.

    Маш удаан хугацаанд тэвчиж байгаа. Олон нийтдээ хандаа бодит үнэнийг нэг удаа хэлье гэж бодож байгаа.

    Тоёоко-Инн зочид буудлын хувьд хоол нь муу байсан нь шалгалтаар батлагдсан. Хоол хийж байгаа хүмүүстэйгээ уулзаж, одоо хоолны чанарыг сайжруулж байгаа. Бүх зүйлийг сайн, болж байгаа гэж хэлж чадахгүй.

    Гэхдээ Шуурхай штабаас асуудлыг шийдэхээр ажиллаж байгаа” гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Хөөрхий дөө. Арай гэж өчнөөн их мөнгөөр авчирчихаад ард түмнийг их дээрэлхэж байх шив. Тэр онгоцноос шууд машинд суулгаад тусгаарлахгүй авч явж байгаа их мөнгөтэй гадаад дотоодын хүмүүсээ зарлаж нэр устай нь тайлбар хий. Монгол хүмүүс ирж чадахгүй байхад 7. 2ны Солонгосын онгоцоор 20 гаруй Солонгос ямар ажилаар ирэв. Хэн хахуульдаж авав. Ядарсан ахд түмэн лүүгээ дайрч байхаар

    • Арга барилаа өөрчлөөч корёагаас очиж бгаа   хүмүүсийг  гэрт нь 14  хоног  байлгаач чи нэр устай нь хэллээ гээд яах юм та нараас улсаас нэг ч төг  гараагүй өөрсдөө мөнгөө төлж бна шаардлага тавьж бна   энийг чинь овоо юм байх  гэж  бодож бсан хөгийн ажлаа мэдэхгүй хүн бна  хилээ нээж хүнээ  аваач хүнээ боддог бол тэр жаахан охин ээжтэйгээ нэг цаг ч гэсэн хамт байх байлаа та нар тэр жаахан охиноос дор штээ биёэ битүү скочдоод   тэвчээртэй зогсож бна  явуулж бгаа онгоцоо хар сүйрэх шахлаа харин аз болж тэнгэр ивээлээ 

    • Тэр үнэтэй нислэг, олон хоногийн карантинаа болиоч, шоронд байгаа юм шиг хорьж энэ тэр, тэр хоригдохгүй явсан хүмүүсийнхээ нэрсийг дэглээч. 

    • Та нар сүржигнэсэн боль. Хилээ нээ. Иргэдээс илүү мөнгө авч мөнгө угаахаа зогсоо. Тусгаарлах байрны мөнгө авна гэсэн хууль чинь хаана байна. Хэт өндөр үнэтэй МИАТ даа хариуцлага тооц

    • Сурагч солиоцоогоор Америк  явсан хүүхдүүдийг эхний ээлжинд татаж авчираач ээ.Хүний бяцхан үрс маш хэцүү байдалтай өдөр хоног өнгөрөөж байгааг анхаараачээ.

    • Өөрсдийнхөө итгэмжгүй асуудалуудаа таг нуучихаад ард түмнийг болохоор илчилнээ гээд л сүр үзүүлэх юм дааа 🥺

    • Ард түмнээ нэр ус зураг хөрөгтэйн гаргах гэж байхаар эхлээд төрийнхний идсэн уусан хумсалсан хулгайлсанг нь ил гаргаад улсыг хохиролгүй болгоочэээ. 

    • хаа ч бхгүй худлаа айдсаар далимдуулж иргэдын халаас руу гараа л дүрэхээ болчих 14 хоног болгоод иргэддээ татаач УОК оо та бүгд 3 сая төрөг хахууль авч бгаа чинь үнэн шдэ тэрийгээ гаргаж тавь 

    • Битгий хуцаад бай ямар нөхцөлөөс авчирч ямар нөхцөлд шоронгийн хоригдол шиг түгжчихээд дээрээс нь битгий бас даоамтлаад бай новшнуудаа  

    Холбоотой мэдээ