• Д.Амарбаясгалан:МАН-д эхлүүлсэн шинэчлэлээ дуусгах шаардлага надад бий

    2020-07-01

    МАН-ын Бага хурлын VII хуралдаан хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг дэвшүүлэхийг 100 хувийн саналаар дэмжсэн талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлсэн. Мөн тэрбээр энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

    -ЖДҮ-д холбогдсон хүмүүс зарим гишүүд сайд болно гэсэн яриа байна. Тэд сайд болох боломжтой юу? 

    -ЖДҮХС-гийн асуудалд холбогдсон гэж олон гишүүдийг өмнөх парламентад үздэг байсан. Олон нийтийн өмнө ёс зүйн алдаа гаргаснаа УИХ-ын гишүүд маань хүлээн зөвшөөрсөн. Тийм ч учраас МАН-ын Удирдах зөвлөлөөс эдгээр хүмүүсийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх боломжийг олгоогүй. Эдгээр гишүүд маань өөрсдөө ч УИХ-ын сонгуульд дэвшихгүй байх саналаа ирүүлсэн.

    ЖДҮ-ийн асуудал нь нэг талдаа ёс зүйн алдаа дутагдал, нөгөө талаар тухайн хүн нь хууль, шүүхээр буруутай гэдэг нь тогтоогдоогүй гэдгийг ард түмэн, ялангуяа хэвлэл мэдээллийнхэн маань  анхаарах хэрэгтэй. Ёс зүйн хариуцлагаа хүлээж, сонгуульд нэр дэвшихээс хойшоо суусан гишүүдэд мэдээж насан туршид нь хариуцлага хүлээлгэнэ гэж байхгүй. Тодорхой хэмжээнд улс төрийн хариуцлага хүлээлгэж байгаа. Магадгүй, намын томилолт өгч ажилуулахыг  үгүйсгэхгүй. Тиймээс ЖДҮ-д холбогдсон хүн сайд болно, болохгүй гэж хэлэхэд эрт байна.

    -Таныг өөр албан тушаалд очно гэсэн яриа байна?

    -Миний хувьд МАН-д эхлүүлсэн шинэчлэлээ дуусгах  шаардлага бий. Тийм учраас би МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар үргэлжлүүлэн ажиллана.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ