• Ах, дүү хоёр тарваган тахлаар өвчилснөөс ахынх нь биеийн байдал хүнд байна

    2020-07-01

    Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор бүртгэгдээд байсан 27 настай залуу PCR шинжилгээгээр уушигны хэлбэрийн тарваган тахлаар өвчилсөн болох нь батлагдсан.

    Тэгвэл түүний дүү Цэцэг сумын эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байгаа 17 настай залуугийн шинжилгээ булчирхай хэлбэрийн тарваган тахлаар өвчилсөн нь тогтоогджээ.

    Аймгийн төвд эмчлэгдэж байгаа 27 настай залуугийн биеийн байдал хүнд, Цэцэг суманд эмчлэгдэж байгаа 17 настай залуугийн биеийн байдал дунд байна.

    Нэгдүгээр хавьтлын 146, хоёрдугаар хавьтлын 504 хүнийг тогтоосноос нэгдүгээр хавьтлын 146 хүнийг эмнэлэгт тусгаарлаж, антибиотик эмчилгээнд оруулсан байгаа талаар Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээллээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ