• “Хүмүүсээ 21 хоног тусгаарладаг улс цөөхөн байж болох ч халдвараа дотооддоо алдаагүй улс бас ганц, хоёрхон л байгаа”

    2020-07-01

    Зарим иргэдийн зүгээс тандалт, тусгаарлалтын 21 хоногийг ДЭМБ-аас зөвлөж буй, олон улсын жишгийн дагуу 14 хоног болгох санал, хүсэлт тавиад буй. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дараахь тайлбарыг өгөв.

    “Бидний 21 хоногийн тандалт, тусгаарлалт нь тийм ч олон биш цөөхөн улсад байж магадгүй. Гэхдээ бас халдварыг дотооддоо алдаагүй улс ганц, хоёрхон байгаа. Энэтэйгээ холбож ард иргэд маань зөв ойлгох хэрэгтэй.  ДЭМБ-аас коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг өөрийнхөө орны нөхцөл байдалд авч хэрэгжүүл гэж зөвлөж байна. Тэрний адил бид Монгол орныхоо нөхцөл байдалд тулгуурлан 180 хоног амжилттай ажиллаж байна.

    Энэ 21 хоногийн хугацааг  ХӨСҮТ-т эмчлэгдэж байгаа хүмүүсийн вирус ялгаралт, эдгэрэлттэй холбож үзэж байна. Өвчилсөн хүмүүст вирус ялгарах хугацаа урт байна.

    Тухайн хүний хамрын арчдаст 28 хоног, өтгөнд 39 хоног вирус хадгалагдаж байгаа. 2-3 удаа сөрөг гараад эдгэрсэн гээд гарсан хүмүүст эргээд вирус гарч байна гэсэн дэлхийн судалгаа байгаа. Голомтоос ирж байгаа хүмүүсийг 21 хоног тусгаарлаж байгаа нь үр дүнгээ өгч байна гэж мэргэжлийн байгууллагын зүгээс үнэлж байна.

    Цар тахал өртөөгүй цөөхөн улсын нэг нь Монгол Улс” хэмээн ярила.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • 21 хоног нь маш зөв шүү. Хашир байсан нь дээр. Энэ аюулт тахал нэг тархвал бид нар цөөхүүлээ өнгөрөх нь тэр.  Харин эмч, эмнэлгийн ажилтан та нарын хичээл зүтгэл, уйгагүй ажиллагааны үр дүнд хяналтандаа авч,өнөөдөр монгол орон тархалтгүй  айдас хүйдэсгүй бгаа шүү. Та нартаа баярлаж, бахархаж байна. 

    Холбоотой мэдээ