• Ч.Хүрэлбаатар: МАН-ын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт зориулж төсөвт өөрчлөлт орно

    МАН-ын бага хурал болж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар мэдээлэл өглөө.

    Ч.Хүрэлбаатар “Өчигдөр МАН-ын удирдах зөвлөл хуралдсан. Ерөнхий сайдад одоогийн Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийг нэр  дэвшүүлэх шийдвэр гарчихсан. Одоо бага хурал хуралдаж намын шийдвэр гарах юм.

    Төсөв тодотгох нэг л шалтгаан байгаа. Засгийн газрын бүтэц өөрчлөгдөх тохиолдолд. Жишээ нь манай намын мөрийн хөтөлбөрт Соёлын яам байгуулна гэсэн байгаа. Тэгэхээр энэ яамны үйл ажиллагааг явуулахын тулд төсөвт тодотгол хийгдэнэ.

    Бүтэц бүрэлдэхүүн яаж өөрчлөгдөх вэ гэдгээс шалтгаална. Мөрийн хөтөлбөр шинээр батлагдах учиртай. 2020 оны УИХ-ын сонгуульд МАН оролцохдоо ярьж байсан зүйлс маань Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болж гарах ёстой. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд төсөвт өөрчлөлт орно.

    Одоогийн төсөв 2016-2020 онд зориулагдаад хийгдсэн байгаа. Тэгэхээр одоо 2020-2024 оны бодлого хөтөлбөртэй нийцсэн төсөв хийгдэж, эдийн засгийн бодлого явагдах учиртай.

    Хил хаалттай байгаатай холбоотой эдийн засгийн тодорхой салбаруудад хүндрэл учирсан. Хорио цээрийн дэглэм хэвээрээ үргэлжилж байна. Хамгийн гол нь манай экспортын орлого буурч байгаа. Үүнтэй холбоотой долларын тасалдал 1,3 их наядаар тасраад явж байна.

    Саарал жагсаалтын асуудал коронавирустэй холбоотойгоор саатаад байна. Газар дээр нь хийх шалгалт хийгдэх ёстой байдаг. Тэр хүмүүс ирж ажиллаж чадахгүй байна. Зургаан шаардлагыг Монгол Улсын Засгийн газар биелүүлсэн. Яаралтай энэ хүмүүсийг ирүүлээч гэж хүсэлтээ тавьсан. Цөөн тооны хүн ирээд шалгалтаа хийнэ гэсэн. Хүлээгээд байж байна” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ