• Эрдэнэт үйлдвэрээс “Дээлээр гоёсон долдугаар сар” үндэсний аяныг зохион байгуулж байна

    “ДЭЭЛЭЭР ГОЁСОН ДОЛДУГААР САР”
    ҮНДЭСНИЙ АЯН

    Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Соёл урлагийн цогцолбор, “Denimon” ХХК-ийн “Urban” брэнд, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хамтран зохион байгуулж буй энэхүү аян нь Монгол дээл хувцсыг өдөр тутмын ахуй амьдралд болон тэмдэглэлт өдрүүдэд өмсөж хэвших, танин мэдэх, түүнийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд уриалах зорилгыг агуулна.

    💎Хугацаа: 2020.07.01 – 2020.07.30

    💎Хамрах хүрээ:
    Монгол улс 21 аймгийн иргэд, гадаадад суугаа Монголчууд, Монголд суугаа гадаад улсын иргэд, гэр бүл, хамт олон, найз нөхдөөрөө аянд нэгдэх боломжтой.

    💎Явагдах хэлбэр:
    1. Өгүүлэмж бүхий гэрэл зургийн давлагаа үүсгэх.
    /Аянд нэгдэж буй оролцогчид/

    2. Дээлийг танин мэдэхүй
    Монгол дээлний түүх, төрөл, хийцийн тухай мэдээллүүд бэлтгэн нийтлэх
    /Соёл урлагийн цогцолбор/

    3. “Үндэсний хувцас Монгол дээлний тухай” нэвтрүүлэг
    /Эрдэнэт телевиз/

    💎Оролцох журам:
    – Монгол дээлний хэрэглээг харуулсан өгүүлэмж бүхий гэрэл зураг
    – Үндэсний хувцсаараа бахархах, яагаад өмсөх ёстойг илэрхийлсэн ишлэл, шүлэг, уриа хэлбэрийн түлхүүр үг, тайлбар
    – Оролцогчийн овог, нэр
    – Зурагчны овог, нэр
    – Хаанаас оролцож буйгаа бичиж https://www.facebook.com/Соёл-урлагийн-цогцолбор-Эрдэнэт-Үйлдвэр-ТӨҮГ-323098311173354/ фейсбүүк хуудсанд чатаар ирүүлнэ. Оролцогчдын зургийг ирүүлсэн дарааллаар дугаарлан тухай бүр фейсбүүк хуудсанд нийтэлнэ.

    💎Илгээж буй гэрэл зураг тухайн хүний өмч байх бөгөөд хүүхдийн зураг илгээсэн тохиолдолд олон нийтийн сүлжээнд нийтлэх зөвшөөрлийг эцэг, эх, асран хамгаалагч нь өгсөн байх шаардлагатай.

    💎Шалгаруулалт:
    2020.07.31-ний өдөр шилдэг түлхүүр үг, өгүүлэмж бүхий гэрэл зураг илгээж нийгмийг уриалсан оролцогчдоос
    /үзэгчдийн хандалт like, share 50%, шалгаруулалтын комиссын санал 50%/
    – Шилдэг дүр төрх 1 оролцогч,
    – Шилдэг гэрэл зурагчин 1 оролцогч
    тус тус шалгаруулна.

    💎Урамшуулал:
    Шалгарсан оролцогчдод “Denimon” ХХК-ийн “Urban” брэндийн Үндэсний хувцасны цуглуулгаас хүссэн загвараа сонгон авах эрхийн бичиг гардуулна.

    💎Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 01352-73632, 9901 5279

    #Дээлээр_гоёсон_долдугаар_сар

    Энэхүү давлагааг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Гэрэл зургийн сурвалжлагч Б.Баттөгс, зураач Х.Батбаяр нарын бүтээл Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Соёл урлагийн цогцолборын ажилтнуудын постероор эхлүүлж байна.

    💎Дээлээр гоёсон найзыгаа #mention хийж уриарай.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ