• БНХАУ-ын импортын жимс, жимсгэнэ, хүнсний ногоонд хилийн хориг тавиагүй

    2020-07-01

    МХЕГ-аас мэдээлэл хийж байна.

    Засгийн газраас төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд зарим экспортын гэрчилгээ, импортын мэдэгдлийг орон нутгийн хяналтын байгууллагад шилжүүлэх тухай тогтоол долоодугаар сарын 1-ээс буюу өнөөдрөөс хэрэгжиж эхлэхээр болсныг МХЕГ-аас мэдээллээ.

    Улсын нийт 16 боомт дээр ААН-үүд тухайн аймаг, орон нутгаасаа авсан гэрчилгээгээр экспорт, импорт хийх юм.

    Жимс, жимсгэнэ, хүнсний ногоонд импортын хориг тавиагүй

    Мөн жимс, жимсгэнэ, хүнсний ногоонд импортын хориг тавиагүй, зөвхөн загас, далайн гаралтай бүтээгдэхүүнд долдугаар сарын 7-ныг хүртэл хориг тавьсан гэлээ. Харин хилээр нэвтэрч буй хүнсний болон хүнсний бус бараа, бүтээгдэхүүнд хэрхэн хяналт тавьж байгаа талаар МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар дараахь мэдээллийг өгөв.

    Монгол улсын хилээр орж ирч байгаа бүх ачаа,чингэлэг, тээвэр халдваргүйжүүлэлт хийгдэсний дараа хилээр нэвтэрч байгаа Хилээр орж ирж буй хүнсний бүтээгдэхүүн нь:

    • Хүнсний бүтээгдэхүүн гарал үүслийн бичигтэй
    • Тухайн бүс нутагт мал амьтны, хүний гоц халдварт өвчин гараагүй
    • Нян, хор, судлал, цацраг идэвхит болон вирусын идэвхийн сорьцийн шинжилгээ хийгдсэн
    • Тээвэрлэлт, хадгалалтын горим зөрчөөгүй байх ёстой.

    Хоёрдугаар сарын 13-наас хойш нийт 292 мянган чингэлэг, 3,356 вагонд гадаргуун халдваргүйжүүлэлт хийгээд байна” гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ