• “Ювентус” Буффон, Кьеллини нартай байгуулсан гэрээгээ сунгажээ

    “Ювентус” клуб хаалгач Жианлуижи Буффон, хамгаалагч Жоржио Кьеллини нартай байгуулсан гэрээгээ сунгахаа мэдэгдлээ. Тоглогчдын шинэ гэрээг ирэх улирал дуустал тооцно.

    “Эдгээр тоглогчдыг танилцуулах шаардлагагүй” гэж клубээс Буффон, Кьеллини нарын гэрээний талаар мэдэгджээ. “Түүхүүдээ өөрсдөө бичсэн аваргууд. Талбайд болон хувцасны өрөөнд байх ёстой дүрүүд, “Ювентус”-ын удирдагчид, энэ нь хоёрдахь арьстай адил юм” гэжэаэ.

    Буффон 2001-2018 оны хооронд “Ювенту”с багт тоглож, “ПСЖ”-д нэг улирлын болоод дараа нь Италийн клубт буцаж ирэв. Энэ улиралд 42 настай хаалгач Италийн аварга шалгаруулах тэмцээнд долоон тоглолт хийжээ.

    Кьеллини 2005 онд “Фиорентина”-аас “Ювентус”-т шилжсэн. 35 настай шөрмөсний гэмтэлийн улмаас энэ улиралд Сери А-д ердөө гурван тоглолтод оролцож, нэг гоол оруулсан.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ