
Өчигдөр шинэ УИХ-ын Анхдугаар чуудган нээгдэж, гишүүд тангаргаа өргөж, УИХ-ын даргаар Г.Занданшатарыг томилсон.
Энэ сацуу УИХ-ын дэд даргад МАН Т.Аюурсайханыг, АН С.Одонтуяаг дэвшүүлээд байна. Тэгвэл УИХ дахь АН-ын бүлгийн даргаар “Бидон” Д.Ганбат сонгогдсон.
Харин МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэвээрээ үлдэж, гурван орлогчтой болж. Ж.Сүхбаатар, Б.Жавхлан, Х.Булгантуяа нар бүлгийн дэд даргын алба хаших юм байх.
Үүнийг 100 ямаанд 60 уна боллоо гэх хүмүүс цөөнгүй байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй