• УИХ-ын даргаар Г.Занданшатарыг 100 хувийн саналаар сонголоо

    Шинээр сонгогдсон УИХ-ын Анхдугаар чуулган өдөр эхэлж, гишүүд тангарагаа өргөсөн. Харин 17 цагаас эхэлсэн хуралдаанаар УИХ-ын шинэ даргыг сонголоо.

    Сонгуульд ялалт байгуулж, олонх болсон МАН-ын зүгээс УИХ-ын даргад нэр дэвшүүлэх эрхтэй болсон. МАН-аас УИХ-ын дарга нэр дэвшүүлэх тухай танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцууллаа.

    УИХ-ын даргын албыг хашиж байсан Г.Занданшатарыг улируулан томиллоо. УИХ-ын гишүүд түүнийг 100 хувь дэмжлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ