• УИХ-ын даргаар Г.Занданшатарыг улираан ажиллуулах саналд нэгджээ

    Сонгуулийн дүнгээр байгуулагдсан парламентын Анхдугаар чуулганаар УИХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэх гэж байна. 

    Монгол Улсын Их Хурлын тухай хуульд “Сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд 39 ба түүнээс дээш суудал авсан нам, эвсэл Улсын Их Хурлын даргыг нэр дэвшүүлнэ” хэмээн заасан юм. Энэ дагуу МАН-аас УИХ-ын даргад нэр дэвшүүлэх юм.

    Сонгуулийн дүнгээр үнэмлэхүй олонх буюу 62 суудал авсан МАН-ын удирдлагын түвшинд шинээр байгуулагдсан УИХ-ын даргаар Г.Занданшатарыг улираан ажиллуулах саналд нэгджээ.

    Энэхүү саналыг одоо хуралдах Анхдугаар чуулганд оруулан хэлэлцүүлнэ.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ