• Артурыг “Барселона”-гаас “Ювентус” руу 82 саяар шилжүүллээ

    “Барселона” багийн албан ёсны вэбсайт дээр хагас хамгаалагч Артурыг “Ювентус” руу шилжүүлсэн тухай зарлав. Туринчууд 23 настай Бразили залуугийн төлөө 72 сая евро төлнө, 10 сая нь янз бүрийн бонус хэлбэрээр явах гэнэ.

    Артур “Барса”-д 2019/20 оны улирлын тоглолтыг дуусгана.

    Хагас хамгаалагч тэрбээр 2018 оны зун “Гремио”-гоос “Барселона” руу шилжсэн. Нийтдээ клубын төлөө 72 тоглолт хийжээ: Ла лигийн 47, цомын тэмцээнд 10, Аваргуудын лигийн 13, Испанийн супер цомын тэмцээнд 1 удаа. Тэр дөрвөн гоол оруулжээ. Артур “Барселона”-тай хамт 2019 онд Испанийн Супер цомд түрүүлсэн.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ