• УИХ-ын гишүүний тангараг өргөхтэй нь зэрэгцээд А.Адьяасүрэнг эргүүлэн татах уу гэсэн асуулт тавигдаад эхэлж

    УИХ-ын гишүүний үнэмлэхээ СЕХ-ноос авсан, өнөөдөр тангаргаа өргөж байгаа шинэ гишүүн А.Адьяасүрэнтэй холбоотой асуудал яригдаж эхэлжээ.

    “Номгон санчир” компанийн захирал тэрбээр нүүрс тээврийн С зөвшөөрөл авахын тулд Авто тээврийн газрын нэр бүхий албан тушаалтанд 100 000 ам.долларын авлига өгсөн гэх.

    Тавантолгойгоос Гашуунсухайт боомтын чиглэлд нүүрс тээвэрлэдэг аж ахуйн нэгжүүдийн дунд А.Адьяасүрэнгийн гурван ч компани бий гэдэг. Тиймээс С зөвшөөрөл гэдэг түүний хувьд амин чухал гэдэг нь мэдээж юм.

    Сонгууль эхлэхтэй зэрэгцэн яллагдагчаар татагдсан хэмээн шуугиж байв. Ерөнхийлөгчийн албан бус зөвлөх түүнийг уг хэргээ түр намжаан сонгуульд нэр дэвшсэн. Мөн мөнгө тараан байж УИХ-д сонгогдсон тухай яриа газар авч байна.

    Үндсэн хуулийн 29.3-т “УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангарагаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их хурлаас эгүүлэн татах үндэслэл болно. Улсын Их хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна” гэж заасан.

    УИХ-ын тухай хуульд ч гишүүн гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон бол эгүүлэн татна гэж хуульчилжээ.

    Тэгвэл УИХ-ын сонгуульд Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга саналаа өгсөнийхөө дараа ийнхүү ярьсан. Тэрбээр “…Энэ бол бидний УИХ-ын найм дахь удаагийн сонгууль. Бид гэр орондоо, өөртөө хүнс, бараа худалдаж авахдаа хугацаа нь дууссан эсэх, хаана үйлдвэрлэсэн, гарал үүслийг нь маш сайн харж авдаг. Тэгвэл Улсын Их Хурлыг бага ард түмэн гэж хэлдэг. УИХ-ын 76 гишүүнийг сонгохдоо бараа сонгохоос илүү цензур тавьж, сонголтоо хийхийг Та бүхнээс хүсье.

    Мэдээж санал худалдаж авах асуудал олон тойрог дээр яригдаж байна. Энэ бол үе үеийн сонгуульд яригддаг асуудал. УИХ-д уул уурхайн бизнес эрхэлдэг олон хүн орж ирдэг. Уул уурхайн бизнес эрхэлж буй хүмүүс энэ их мөнгөөр санал худалдаж авах, гэмт хэрэг хийсэн хүмүүс УИХ-д толгой хоргодох байдал сүүлийн сонгуулиудаар ажиглагдаж байгаа гэдгийг ард түмэндээ дахин дахин хэлье” гэж байв. Гэвч түүний хэлсэнтэй адилхан хүн нэгэнт УИХ-д ороод ирж.

    Тиймээс хууль, шүүх дээр асуудалтай А.Адьяасүрэнг эгүүлэн татах асуудал хөндөгдөж болзошгүй тухай шуугиж байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • ятад нөхөртэй  БАТТУЛГЫН БАРУУН ГАР  2ХӨЛ БОЛДОГ ХҮҮХЭН  ТҮЙ Ч ХАМААГҮЙ МОНГОЛЧУУДЫГ АЛЖ БГАА ХҮҮХЭН

    • Харамсалтай байна,ийм хүнийг мэдсээр байж УИХ-д нэр дэвшүүлэнэ гэдэг бол төрд тэрсэлсэн хэрэг,өөрөө яллагдагчаар  татагдсан болохоор АН-ын дарга С.Эрдэнэ хань татаж энэ жил яллагдагчаар татагдсан олон хүнийг нэр дэвшүүлсэн нь АН-ын нэр хүндийг огт бодоогүй үнэхээр гутамшиг,үүнээс гадна холбогдох байгууллагуудаас лавлагаа өгсөөр байхад яллагдагчаар татагдсан этгээдүүдэд СЕХ нэр дэвшигчийн үнэмлэх олгосон нь ард иргэдийн дунд янз бүрийн ойлголтууд буй болох,төрийн улс төрийн байгууллагуудын нэр хүндийг  унагасан бузар хэрэг болсон тул ерөнхийлөгчийн өгсөн үүрэг чиглэлийн дагуу СЕХ-ны холбогдох нөхдийг  нэн даруй албанаас нь зайлуулах хэрэгтэй,ийм хариуцлагагүй байдлыг зарим  нөхөд овжин ашиглаж шүүх хуулийн байгууллагаруу элдвээр хэлж олон түмнийг үймүүлэж байсан нь энэ л асуудалтай холбоотой,түүгээрч зогсохгүй бас нэг яллагдагч нэр дэвшээд сонгогдсон явдал хүртэл гарсан нь мөн л СЕХ-ны хариуцлагагүй явдалтай  шууд холбоотой байж болох.

    • өө наад хүүхэн чинь цагаан хадны жолооч эарын групп дээр согтуу зурагтай бсн хүүхэн бншдээ яаж их хуралд дэвшчихвээ их хурлын босго намхан болжээ

    • Хятадуудтай гүн холбогдсон, хятадуудын мөнгөөр сая Баянхонгорт бороо оруулсан хүндээ. Ерөнхийлөгчтөй холбоотой болохоор тэр нь хаацайлаад үлдэх биз. 

    • Төрийн тугнаас адис авна гэсэн болохоос яаж авахыг тодорхой заагаагүй учир боломжгүй.Дэг сахиулах ажил Их хурлын тамгын газрын ажил тэр хүмүүст хариуцлага ярьж болох юм

    Холбоотой мэдээ