• Д.Нямхүү:Бид амжилтаа алдахгүй гэж байвал хөл хориогоо сулруулахгүй л байх хэрэгтэй

    2020-06-30

    Өнөөдрийн ЭМЯ-наас хийсэн мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хөл хориог сунгах эсэх талаар ийнхүү байр сууриа илэрхийллээ.

    Тэрбээр “Гадаад улс орнуудад хөл хориогоо сулруулснаар өвчин голомтлон гарч байна. Энэ нь бидэнд дохио өгч байна.

    Бид амжилтаа алдахгүйн тулд хамгийн чухал нь хөл хориогоо сулруулахгүй л байх хэрэгтэй.

    Иргэн бүр анхаарлаа сулруулахгүй, өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлж ирсэн амны хаалт зүүх, гарын ариун цэвэр, хүн хоорондын зайгаа барих гэсэн дэлхий нийтээрээ хэрэглэж байгаа хэдхэн аргаа хэрэглээд цааш нь явах ёстой.

    Тусгаарлах хугацааг 21 хоногоор тогтоосон нь зөв байсан учраас зарим тохиолдол дээр алдаагүй. 21 хоногоо яаран 14 хоног яаран болгохгүй байх талаар мэргэжлийн байгууллагын зүгээс саналаа өгсөн байгаа” гэлээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ