• Ховд аймагт тарваган тахлаар өвчилсөн хүний ойрын хавьтал болох 400 гаруй хүнийг олж тогтоогоод байна

    2020-06-30

    Ховд аймгийн Жаргалант болон Цэцэг сумын  нутаг дэвсгэрт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол гарсантай холбогдуулан урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээг авч ажиллаж байна.

    Энэ талаар ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл дараахь мэдээллийг өгөв.

    “27 настай залуу тарваган тахлын уушигны хатгалгаа гэсэн оноштойгоор эмчлэгдэж байгаа.

    Ойрын хавьтал 60 гаруй, хоёрдугаар хавьтал 400 гаруй хүн болсон байгаа.

    Цэцэг, Жаргалант сумуудуд хэсэгчилсэн хөл хорио тогтоосон байгаа.

    Тарваган тахал нь зоонозын алдварт өвчин бөгөөд уушигны өвчлөл нь коронавирусын хатгаатай маш төстэй, хүндрэл ихтэй, нас баралт ихтэй өвчин.

    Тарвагыг агнахгүй байх, тарваганы арьсыг өвчихгүй байх, тарвага болон бусад амьтны түүхий эд, эрхтэнг идэхгүй байхыг зөвлөж байна. Тарваган тахлыг хэлбэрүүдээс хамгийн халдвар өндөртэй нь уушигны хэлбэр нь байдаг. Ялангуяа, өвчтөний уушигнаас гарч байгаа цэрээр маш амархан халдварладаг . Нэгдүгээр хавьтлын хүмүүсийг тусгаарлаж, антибиотик эмчилгээнд оруулах арга хэмжээ авдаг” хэмээн мэдээлэл өглөө.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ