Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ УИХ-ын анхдугаар чуулганыг өнөөдөр 12.00 цагт товлон зарлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  өнөөдөр зарлиг гаргалаа. Зарлигаар УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ-ын Анхдугаар чуулганыг 2020 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 12:00 цагт товлон зарлажээ.

11:00 цагаас СЕХ Ерөнхийлөгчид сонгуулийн дүнг өргөн барих юм. Үргэлжлүүлээд шууд анхдугаар чуулган хуралдана.

Анхдугаар чуулганд үнэмлэхээ авсан 76 гишүүд тангаргаа өргөх юм. Анхдугаар чуулганыг хамгийн ахмад гишүүд болох Х.Баделхан даргалж явуулах юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ