• Хави: Миний дасгалжуулагчдын баг “Барселона”-г удирдах бэлтгэлээ базааж байна

    Катарын “Аль-Садд” багийн ахлах дасгалжуулагч Хави Эрнандес “Барселона”-г удирдана гэж найдаж байгаагаа мэдэгдлээ.

    “Миний хамгийн том мөрөөдөл бол “Барселона”-гийн ахлах дасгалжуулагч болох явдал юм. Би амжилтанд хүрэхийн тулд клубт буцаж очихийг хүсч байна. Төслийг эхнээс нь эхлүүлэх бүх нөхцөлийг бүрдүүлэхийг хүсч байна. Дасгалжуулагч багш нар маань үүнд бэлэн байгаа. Би үүнийг олон удаа хэлж байсан, гэхдээ “Барселона”-г шийдвэрээ гаргахыг хүсч байна.

    Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа клубт буцаж очих сонголт хамгийн тохиромжтой байх болно. 1-р сард “Барселона” надад хандсан боловч дараа нь нөхцөл байдал, цаг хугацаа надад тохирсонгүй. Тэд над руу дахиад залгана гэж найдаж байна” гэж Хави Sport.es-т ярьжээ.

    Хави 1998-2015 оны хооронд “Барселона” багт тоглож, 767 тоглолтод оролцож 85 гоол оруулсан юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ