• Лукашенко АНУ, Хятад улсууд дэлхийг дахин өөрчлөхөөр тэмцэж байгаа талаар ярьжээ

    Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко АНУ, Хятад хоёр дэлхийг дахин өөрчлөхийн төлөө тэмцэж байна гэжээ.

    “Дэлхийг дахин өөрчлөхийн тулд маш их тэмцэл тэмцэл болж байгааг та нар анзаарсан байх. Дэлхийн улс төрийн газрын зураг дээр шинэ улс гарч ирлээ. Энэ нь монополист АНУ-ыг үл тоомсорлож түүнийг эсэргүүцсэн хүчирхэг улс болов. Энэ улс бол Хятад Улс” гэж Лукашенко хэллээ.

    Тэрээр хэлэхдээ, Хятадын эдийн засаг экспортын хэмжээгээрээ эхний, үйлдвэрлэлээрээ хоёрдугаарт орж байна гэв.

    Түүний хэлснээр Хятад АНУ-тай аль хэдийнэ тулж, америкчууд “аюулыг нь мэдэрсэн” гэв.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ