• “Реал Мадрид” “Эспаньол”-ыг буулган авч “Барселона”-г гүйцэн, лигийг тэргүүлж эхэллээ

    Испанийн лигийн 32-р тойргийн тоглолтын үеэр “Эспаньол” “Реал Мадрид”-тай тоглож хожигдлоо. Энэ уулзалт “Барселона” хотод “RCDE – Корнелла Эль Прат” цэнгэлдэх хүрээлэнд болж, зочид 1: 0-ийн харьцаатайгаар хожсоноор өндөрлөв.

    Тоглолтын 45 дахь минутад цорын ганц гоолыг Карим Бенземагийн дамжуулалтаар Касемиро оруулсан.

    32 тоглолтоос 71 оноо авсан “Реал” чансааг тэргүүлж эхлэв. “Барселона” (69) оноогоор хоёрдугаар байрт явна. “Эспаньол” (24) оноотой сүүлийн 20-р байрандаа үлдлээ.

    Дараагийн шатанд “Реал Мадрид” хүснэгтийн 6-р байр эзэлж буй “Хетафе” (49 оноотой) багтай талбайдаа тоглоно.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ