• Эрүүл мэндийн 20 гаруй байгууллагын 400 эмч, ажилтан байранд орох батламжаа гардан авлаа

    2020-06-29

    Эрүүл мэндийн салбарын 400 эмч эмнэлгийн ажилтанд орон сууц олгох батламж гардуулж байна. Энэ удаагийн орон сууцжуулах хөтөлбөр нь 100 хувь ашиглалтад орсон орон сууцыг эдийн засгийн эргэлтэнд оруулах замаар төрийн алба хаагчиддаа хөнгөлөлттэй байдлаар олгож байгаа нь онцлогтой юм.

    НОСК-ийн захирал Б.Сүхбаатар “Түрээслээд өмчлөх хэлбэрээр алба хаагчид маань 100 сая төгрөг хүртэлх орон сууцанд орно. 120 сая төгрөгийн байр авмаар бол нэмэлт 20 сая төгрөгөө нэмээд авах боломжтой. Урьдчилгаа төлбөрөө төлөх боломжтой бол төлж болно, боломжгүй бол төлөх ч үгүй байж болно” гэсэн юм.

    Коронавирусын цар тахлын үед ачааны хүндийг нь үүрэлцэж буй ХӨСҮТ-ийн эмч, ажилтнуудад хамгийн түрүүнд батламжийг гардуулав. Гэхдээ зарим нь эмчилгээнд, карантинд өвчтөнүүдтэйгээ хамт байгаа учраас ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, А.Амбасэлмаа нар батламжийг нь өмнөөс нь гардан авлаа.

    ХӨСҮТ, ЗӨСҮТ, Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг, Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг, Эрүүл мэндийн хөгжлийн төв, ЭМДЕГ, Эмгэг судлалын Үндэсний төв, НЭМҮТ, СЭМҮТ, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, ЭХЭМҮТ, ХСҮТ зэрэг байгууллагын 400 гаруй ажилтанд байранд орох батламжийг нь гардуулан өглөө.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ