• Өвөрхангай аймгаас сонгогдсон гурван гишүүнд холбогдох хэргийг шүүх хэлэлцээгүй

    УИХ-ын сонгуулийн 10 тойрог, Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшин сонгогдсон С.Чинзориг (61.6%), Д.Тогтохсүрэн (56.3%), Г.Ганболд (44.2%)  нар нь сонгуулийн тухай хуулийг зөрчсөн болохыг шүүхээс тогтоолоо, тэдгээр хүмүүсийг эгүүлэн татах ёстой гэсэн пост сүүлийн үед цахим орчинд идэвхтэй тарсан.

    Уг мэдээллийг ШЕЗ-өөс тодруулахад дээрх нэр дэвшигчидтэй холбоотой асуудлыг Өвөрхангай аймгийн сум дундын шүүх таслан шийдвэрлээгүй. Харин Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь тус аймгийн Бат-Өлзий сумын ИТХ-ын дарга Д.Цэрэнтогтоход холбогдох хэргийг  2020 оны зургадугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 16.2 (нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, хонжворт сугалаа зохион байгуулсан, ивээн тэтгэсэн) зааснаар 20 сая төгрөгөөр торгож шийтгэсэн байна” гэх хариуг өглөө.

    Чухам ямар тоглолтын зохион байгуулсан болоод 20 саяар торгуулсан болохыг нь Д.Цэрэнтогтохоос өөрөөс нь тодруулахаар түүний 990608** дугаарын утас руу удаа дараа залгасан боловч тэрбээр хариу өгсөнгүй.

    Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ИТХ-ын дарга Д.Цэрэнтогтох

    Эх сурвалж: Livetv.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ