• Тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг хүний гурав дахь удаагийн шинжилгээгээр коронавирус илэрч, нийт тохиолдол 220 боллоо

    2020-06-29

    Эрүүл мэндийн яамнаас коронавирусын өвчлөлийн нөхцөл байдлын талаар мэдээлж байна.

    Нийт 216 хүний сорьцонд шинжилгээ хийхэд нэг хүнд нь коронавирус илэрчээ. Зургадугаар сарын 10-нд Нурсультан-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүний гурав дахь удаагийн шинжилгээгээр коронавирус илэрлээ.

    Тодруулбал, зургадугаар сарын 11, 22-ны шинжилгээгээр тус тус халдваргүй гарч байжээ. Харин 19 хоногийн дараа коронавирус илэрчээ. Ингэснээр тус онгоцоор ирсэн нийт 10 хүнд коронавирус илрээд байна.

    Нийт 220 батлагдсан тохиолдолтой боллоо.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ