• ​Польшид Ерөнхийлөгчийн сонгууль боллоо

    Ковид-19-ийн цар тахлын улмаас, Польшийн Ерөнхийлөгчийн сонгууль нэг сар хойшлогдоод 6-р сарын 28-нд боллоо. Урьд нь 5-р сарын 10-нд сонгуулийн санал хураалтыг хийхээр төлөвлөж байсан боловч товлосон хугацаандаа зохион байгуулж чадаагүй юм.

    Энэ сарын эхээр хүчинтэй болсон хуулийн дагуу цар тахлын үед болж буй сонгуулийн үйл ажиллагааг баталгаажуулахын тулд иргэд олон нийтийн санал авах замаар санал авах байранд очихоос гадна шуудангаар саналаа илгээх боломжтой байжээ.

    Эрүүл мэндийн сайдын хүсэлтийн дагуу Сонгуулийн хороо тогтоол гаргаж, халдварын байдал ноцтой байгаа зарим бүс нутгийн иргэдийг саналаа шуудангаар илгээх замаар сонгуульд оролцуулжээ.

    Гадаадад байгаа 387000 сонгогчийн 89 орчим хувь буюу 343000 хүн шуудангаар саналаа өгчээ. Польшууд олноор байдаг Их Британи, Герман, АНУ зэрэг хэд, хэдэн оронд цар тахлын нөхцөл байдал хүнд, орон нутгийн урьдчилан сэргийлэх хатуу арга хэмжээний улмаас шуудангаар санал авах сонголт хийжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ