Ч.Учрал:Нийгмийн даатгалын шимтгэлийг орон сууцтай нь уях ажлыг нэн даруй зохион байгуулна

2020-06-29

УИХ-ын шинэ гишүүдийн үнэмлэхийг гардуулах ёслолын ажиллагаа Төрийн ордонд эхэллээ. Шинэ гишүүдийн үнэмлэхийг СЕХ-ноос гардуулж байна. Энэ үеэр УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдож буй Ч.Учрал МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан хуримтлалын нэгдсэн санг бий болгох заалтыг бодитойгоор хэрэгжүүлэхээ онцлов.

Тэрбээр “”МАН-д ард түмний үзүүлсэн итгэлийг бид зүтгэлээр хариулах ёстой. Баталсан хуулиудыг хэрэгжүүлэх, цаашдаа эдийн засгийнхаа бүтцийг тэлэх ажил руу даруй хамцуй шамдан орох ёстой гэсэн ойлголттой байгаа. Иргэдийн зүгээс бидний уулзалтын зүгээс нэг зүйлийг хүсч байсан.

Мөрийн хөтөлбөрт заасан хуримтлалын нэгдсэн тогтолцоог бий болгох, Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийг зохион байгуулах, тэтгэврийн реформ, боловсролын реформыг даруй зохион байгуулах шаардлагатай шүү гэсэн захиасыг өгч байсан.

Дундаж давхаргыг дэмжсэн намынхаа бодлогыг хэрэгжүүлэхийн тулд нийгмийн даатгалыг бүхэлд нь шинэчлэх асуудал байгаа. Click To Tweet

Ялангуяа, өнгөрсөн парламентийн үед өргөн барьсан Хувийн тэтгэврийн тухай хууль, Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийг энэ намрын чуулганаар хэлэлцүүлж, батлуулж, дундаж давхаргыг дэмжих тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай байна.

Хуримтлалын нэгдсэн санг бий болгоно гэсэн мөрийн хөтөлбөрийн заалтыг бодитойгоор хэрэгжүүлж, Нийгмийн даатгалын сан, тэтгэврийн сан, үндэсний орон сууцны корпорацийг байгуулж, эргээд нийгмийн даатгалын шимтгэлийг орон сууцыг нь уях ажлыг нэн даруй зохион байгуулах ёстой. Ажлын байр, цаашлаад дундаж давхаргыг нэмэгдүүлэхэд нилээн томоохон түлхэц болно.

Шинэ Үндсэн хуулиар Ерөнхий сайдын эрх мэдэл тодорхой өндөр түвшинд хүрсэн. Кабинетийн журмаар хариуцлага хүлээдэг сонгодог парламентийн засаглал руу манай улс явж байна. Төрийн эрх барих дээд байгууллага, тэр дундаа хууль тогтоох байгууллагынхаа үндсэн ажлыг хийхэд илүү их анхаарна гэж бодож байна.

Шинэ 30 жилийн эхний дөрвөн жил хэрхэн өнгөрөх вэ гэдэг дээр онцгой анхаарч ажиллах шаардлагатай” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ