• Г.Дамдинням:Хамгийн түрүүнд Дарханы замыг дуусгана

    2020-06-29

    УИХ-ын шинэ гишүүдийн үнэмлэхийг гардуулах ёслолын ажиллагаа Төрийн ордонд эхэллээ. Шинэ гишүүдийн үнэмлэхийг СЕХ-ноос гардуулж байна.

    УИХ-ын 2020 оны сонгуульд 32 гишүүн шинээр сонгогдсоны нэг нь МАН-аас нэр дэвшин, сонгогдсон Г.Дамдинням юм. Тэрбээр, гишүүнээр сонгогдсоныхоо дараа хамгийн түрүүнд ямар ажил хийхээ хуваалцав.

    Г.Дамдинням “Ирэх дөрвөн жил шударга, зарчимтай, багаар ажиллана. Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтөөс хамаараад өмнөх шиг тийм ёс зүйгүй зүйлс гарахгүй байх гэж бодож байгаа. Бид нар нийтийн үнэт зүйлийн төлөө нэгдэж ажиллах ёстой гэсэн байр суурьтай байна” гэлээ.

    -Намын мөрийн хөтөлбөрөөс гадна хувь хүний зорилт байгаа болов уу, хамгийн түрүүнд ямар ажлыг хэрэгжүүлэхийг зорьж байгаа вэ? гэсэн сэтгүүлчийн асуултад:

    -“Хамгийн түрүүнд Дарханы замыг дуусгана” гэж хариулав.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ