• Т.Доржханд:Би хэдий ганцаараа ч хүчтэй сөрөг хүчний хувьд ажиллаж чадна гэдэгтээ итгэлтэй байна

    2020-06-29

    УИХ-ын шинэ гишүүдийн үнэмлэхийг гардуулах ёслолын ажиллагаа Төрийн ордонд эхэллээ. Шинэ гишүүдийн үнэмлэхийг СЕХ-ноос гардуулж байна.

    УИХ-ын 2020 оны сонгуульд 32 гишүүн шинээр сонгогдсоны нэг нь “Зөв хүн электорат эвсэл”-ээс нэр дэвшсэн Т.Доржханд юм. Тэрбээр, ирэх дөрвөн жилийн хугацаанд хэрхэн ажиллах талаараа ийнхүү ярив.

    Т.Доржханд,

    “Ирэх дөрвөн жил маш хэцүү жилүүд байх болов уу. Эдийн засгийн хамгийн хүнд цагийг туулна. Эдийн засгаа бэхжүүлэх сэргээх, хар, саарал жагсаалтуудаас гарах, бондын өрийг дарах, ажилтай Монгол иргэнийг бий болгох нь энэ удаагийн Засгийн газрын хамгийн том сорилт байх болов уу.

    ХҮН намын ард талд маш олон мэргэжлийн олон залуучууд байдаг. Их хуралд бид анх удаа суудалтай боллоо. Маш олон хуульчид, эдийн засагчид, хуульчид залуучуудтай хамтарч ажиллана.

    Шүүмжлэх зүйл дээрээ хатуу байр суурьтай байх болно. Ялангуяа эрх баригч нам төсвийн тодотголоо яаралтай хийх хэрэгтэй. Олон хуулийг санаачлан ажиллана гэж бодож байна.

    Аль нэг намд уусч, шингээд орчих вий гэсэн зүйл яригдаж байна, тийм зүйл байхгүй.

    Би бол ганц хүн биш ээ, харин ч хүчтэй сөрөг хүчний хувьд ажиллаж чадна гэдэгтээ итгэлтэй байна.

    Хэдийгээр эрх баригч нам 62, сөрөг хүчин 11 суудалтай байгаа ч гэсэн маш хүчтэй сөрөг хүчний байр суурь дээр ажиллана гэдгээ мэдэгдье” хэмээн ярилаа.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ