• Ч.Содномцэрэн:Нийт 164 хэсэгт хяналтын тооллого хийхэд ямар нэг зөрчил гарсангүй

    2020-06-29

    Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдээлэл хийж байна.

    Монгол Улсын Ерөнхийлөгчөөс СЕХ-нд хандаж ирүүлсэн албан бичиг, үүрэг даалгаврын биелэлтийг танилцууллаа. Хуульд 50 хүртэл хувьд нь хяналтын тооллого хийх боломжтой гэж заасан байдаг. Тийм учраас гомдол гаргасан тойргуудад хяналтын тооллогыг гомдол гаргасан нэр дэвшигчдийг байлцуулж байгаад хяналтын тооллогыг өнгөрөгч амралтын өдрүүдэд хийж дуусгажээ.

    Нийт 164 хэсэгт хяналтын тооллого хийхэд 71.3 сая төгрөгийн зардал гарав

    СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Нийслэлийн Баянзүрх,Сонгинохайрхан,Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар дүүрэг, орон нутгаас Өвөрхангай, Өмнөговь, Дорнод,Дархан-Уул аймагт хяналтын тооллогыг хийсэн.

    Нийт 164 хэсэгт хяналтын тооллогыг хийлээ. 71.3 сая төгрөгийн зардал гарлаа. Цагдаа болон тагнуулын байгууллага, нам, эвсэл, нэр дэвшигчдийн 145 ажиглагч нарын хяналтан дор хяналтын тооллогыг хийлээ.

    164 хэсэгт ямар нэгэн зөрчил гараагүй

    Дээрх 12 тойргийн 164 хэсэгт санал авах тоолох машины дүн саналын хайрцагт байгаа хуудасны тэмдэглэгээтэй бүрэн тохирч, ямар нэгэн зөрчил гараагүй гэсэн тайланг тойргуудаас СЕХ-д мэдээ тайлан ирлээ. Ингээд СЕХ хуульд заасан 50 хүртэл хувьд нь хяналтын тооллого хийх заалтандаа зохицуулж гомдол гаргасан тойргуудад хийлээ.

    Хяналт хийх үед байлцсан нам, эвсэл, нэр дэвшигчдийн ажиглагч нар хяналтын тооллогын дүнг зөвшөөрч гарын үсэг зурсан” хэмээн ярилаа.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ