• С.Эрдэнэболд:Сүхбаатар дүүрэгт хяналт хийлээ,тоонууд мөргөж байна

    УИХ-ын сонгуулийн санал хураалтын дүн будилаантай  болсон гэдэг нэр дэвшигчдийн гомдлоор Сонгуулийн ерөнхий хороо, нэр дэвшигчдийг  өөрсдийг нь байлцуулан, санал хураалтын хуудсыг дахин тоолох шийдвэр гаргасан. Маргаантай гэж үзэж байгаа тойргуудын зарим дээр гар тооллого явуулж дуусчээ.

    Тухайлбал,  АН-аас нэр дэвшигчлийн гомдлоор Сүхбаатар дүүрэгт саналын хуудсыг гараар  тоолж дуусчээ. Энэ талаар Сүхбаатар дүүргийн 25-р тойрогт АН-аас нэр дэвшсэн С.Эрдэнэболд “За Сүхбаатар дүүрэгт хяналт хийлээ. Тоонууд мөргөж байна. Одоо сонгуулийн үр дүнтэй зууралдалгүй дараагийн ажилдаа орцгооё. Ялсан нь ажлаа сайн хийх, ялагдсан нь алдаагаа засах цаг. Бид нэг монгол. Эвлэрэх зай үлдээж уужим саруул байцгаая” хэмээн олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдэгдлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Эрдэнэболд ёстой  сийрэг ухаантай залуу байнадаа харин ч шийдвэр гаргах түвшинд ажиллаж болох шинэ боловсон хүчин гэдгээ харуулчихваа ажилд нь амжилт хүсье мундаг байна

    • Зөв залуу хүмүүс нь ийм л гоё тэр зөнөг жилчиг нь залгасан энхбаяр батүүл албан тушаал алдар цолны шуналт тордойн хүү батзандан мэтийн төлгөн улс төрчид одоо болио оо ялагдаж сур ялсанаа ажилыг нь хийлгэж үз

    Холбоотой мэдээ