• Ч.Содномцэрэн:606 хүн нэр дэвшигчээс 76 нь л сонгогдож, үлдсэн нь гомдолтой үлдэх нь ойлгомжтой

    2020-06-26

    Сонгуулийн Ерөнхий хорооноос УИХ-ын сонгуулийн үр дүнгийн талаар мэдээллээ.

    СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн ” УИХ-ын сонгууль Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд бүрэн нийцсэн, хуулийн дагуу бүрэн болсон гэж СЕХ үзлээ.

    2070 хэсгийн хорооноос 41 хувьд нь хяналтын тооллого хийсэн бөгөөд санал хураалтын дүн зөрүүгүй гарлаа. Хардлага зөвхөн энэ удаад биш 30 жилийн хугацаанд байсаар л ирсэн. 606 нэр дэвшигчээс 76 нь л сонгогдож байгаа. Энийг хэн сонгож байгаа гэхээр ард түмэн сонгож байгаа. Цаана нь 530 хүн гомдолтой л үлдэж байгаа. Дийлэнх нам, эвсэл, нэр дэвшигчид зохион байгуулалт сайтай боллоо гээд мэдэгдлээ хийчихсэн. Гомдлоо хүлээж авдаг, шалгадаг, шийдвэрлэдэг газрууд байгаа” гэв.

    Мөн бие даагчдын зүгээс мэдээлсэн таслалын талаар СЕХ-ны Мэдээлэл,технологийн газрын дарга н.Эрдэнэбат “Дэлгэцэн дээр мэдээллийг шууд дамжуулж байсан. Яриад байгаа таслал нь мянгаас дээш болохоор мянгачлах арга нь тэр юм байгаа юм.

    Мянгыг 1,000 болгодог шиг мянгачилсан таслал байсан . Энэ мянгачилсан таслал зарим бие даагч дээр ороод ирсэн. Гэхдээ тоон утга нь яг хэвээрээ. Хяналтын тооллогыг гараараа тоолоод дүнгээ тулгахад ямар нэгэн алдаа гараагүй” хэмээн ярилаа.

    29 тойрогт ялалт байгуулсан нэр дэвшигчид эцсийн байдлаар:

    Тойрог Нэр Нам Санал Хувь
    1 Архангай Ё.БААТАРБИЛЭГ МАН 21,849 16.03%
    1 Архангай Ж.МӨНХБАТ МАН 21,478 0.00%
    1 Архангай Г.ТЭМҮҮЛЭН МАН 20,204 0.00%
    2 Баян-Өлгий Х.БАДЕЛХАН МАН 23,379 0.00%
    2 Баян-Өлгий Т.АУБАКИР МАН 22,662 0.00%
    2 Баян-Өлгий Б.БЕЙСЕН АН 22,448 0.00%
    3 Баянхонгор Г.ЗАНДАНШАТАР МАН 24,029 0.00%
    3 Баянхонгор Д.ГАНБАТ АН 21,427 0.00%
    3 Баянхонгор А.АДЪЯАСҮРЭН АН 19,076 0.00%
    4 Булган Ц.АНАНДБАЗАР МАН 15,524 0.00%
    4 Булган Ж.БАТ-ЭРДЭНЭ МАН 14,305 0.00%
    5 Говь-Алтай Б.ЭНХ-АМГАЛАН МАН 14,801 0.00%
    5 Говь-Алтай Ш.РАДНААСЭД МАН 14,235 0.00%
    6 Дундговь С.БАТБОЛД МАН 14,091 0.00%
    6 Дундговь Г.МӨНХЦЭЦЭГ МАН 10,176 0.00%
    7 Дорнод Х.БОЛОРЧУЛУУН МАН 16,798 0.00%
    7 Дорнод Ц.СЭРГЭЛЭН МАН 16,245 0.00%
    8 Дорноговь Б.ДЭЛГЭРСАЙХАН МАН 21,238 0.00%
    8 Дорноговь Т.ЭНХТҮВШИН МАН 17,411 0.00%
    9 Завхан Ц.ЦЭРЭНПУНЦАГ МАН 18,828 0.00%
    9 Завхан Б.БАЯРСАЙХАН МАН 14,350 0.00%
    10 Өвөрхангай С.ЧИНЗОРИГ МАН 32,808 0.00%
    10 Өвөрхангай Д.ТОГТОХСҮРЭН МАН 30,020 0.00%
    10 Өвөрхангай Г.ГАНБОЛД МАН 23,560 0.00%
    11 Өмнөговь Н.НАРАНБААТАР МАН 15,929 0.00%
    11 Өмнөговь Д.БАТ-ЭРДЭНЭ АН 15,239 0.00%
    12 Сүхбаатар Ж.БАТСУУРЬ АН 19,451 0.00%
    12 Сүхбаатар Н.ГАНИБАЛ АН 17,395 0.00%
    13 Сэлэнгэ Ж.ЭРДЭНЭБАТ МАН 22,865 0.00%
    13 Сэлэнгэ Ч.УНДРАМ МАН 22,583 0.00%
    13 Сэлэнгэ Д.ӨНӨРБОЛОР МАН 19,412 0.00%
    14 Төв Ж.БАТЖАРГАЛ МАН 18,531 0.00%
    14 Төв Ц.ТУВААН АН 16,125 0.00%
    14 Төв Н.ЭНХБОЛД МАН 15,842 0.00%
    15 Увс О.ЦОГТГЭРЭЛ АН 26,644 0.00%
    15 Увс Ч.ХҮРЭЛБААТАР МАН 22,562 0.00%
    15 Увс Б.ЧОЙЖИЛСҮРЭН МАН 21,378 0.00%
    16 Ховд Ш.АДЬШАА АН 22,549 0.00%
    16 Ховд Б.ПҮРЭВДОРЖ АН 18,578 0.00%
    16 Ховд С.БЯМБАЦОГТ МАН 18,464 0.00%
    17 Хөвсгөл Ц.ДАВААСҮРЭН МАН 33,783 0.00%
    17 Хөвсгөл Л.МӨНХБААТАР МАН 29,351 0.00%
    17 Хөвсгөл Л.ЭНХ-АМГАЛАН МАН 27,931 0.00%
    18 Хэнтий У.ХҮРЭЛСҮХ МАН 26,356 0.00%
    18 Хэнтий Л.ОЮУН-ЭРДЭНЭ МАН 25,169 0.00%
    18 Хэнтий Б.БАТ-ЭРДЭНЭ МАН 19,887 0.00%
    19 Дархан-Уул Б.ЖАВХЛАН МАН 24,026 0.00%
    19 Дархан-Уул Г.ДАМДИННЯМ МАН 22,347 0.00%
    19 Дархан-Уул Б.БАТТӨМӨР МАН 19,824 0.00%
    20 Орхон Д.БАТЛУТ МАН 22,621 0.00%
    20 Орхон Н.АЛТАНХУЯГ БиеДаагч 19,595 14.32%
    20 Орхон С.ГАНБААТАР ТБЭ 17,034 12.45%
    21 Налайх, Багануур, Багахангай С.АМАРСАЙХАН МАН 21,969 0.00%
    21 Налайх, Багануур, Багахангай Ц.САНДАГ-ОЧИР МАН 15,576 0.00%
    22 Баянзүрх Б.ЭНХБАЯР МАН 36,364 0.00%
    22 Баянзүрх Б.САРАНЧИМЭГ МАН 26,228 0.00%
    23 Баянзүрх Ж.ЧИНБҮРЭН МАН 41,004 17.17%
    23 Баянзүрх Х.БУЛГАНТУЯА МАН 35,472 14.86%
    23 Баянзүрх Э.БАТ-АМГАЛАН МАН 30,870 12.93%
    24 Сүхбаатар Д.ЦОГТБААТАР МАН 25,333 13.24%
    24 Сүхбаатар Ц.МӨНХ-ОРГИЛ МАН 23,637 12.36%
    24 Сүхбаатар Ц.МӨНХЦЭЦЭГ МАН 20,584 10.76%
    25 Чингэлтэй Т.АЮУРСАЙХАН МАН 33,356 16.12%
    25 Чингэлтэй М.ОЮУНЧИМЭГ МАН 27,339 13.21%
    25 Чингэлтэй Ж.СҮХБААТАР МАН 23,365 11.29%
    26 Баянгол Х.ГАНХУЯГ МАН 50,073 16.12%
    26 Баянгол Ж.ГАНБААТАР МАН 48,624 15.65%
    26 Баянгол С.ОДОНТУЯА АН 27,143 8.74%
    27 Сонгинохайрхан Х.НЯМБААТАР МАН 32,962 28.38%
    27 Сонгинохайрхан Б.ЖАРГАЛМАА МАН 24,867 21.41%
    28 Сонгинохайрхан Н.УЧРАЛ МАН 63,651 0.00%
    28 Сонгинохайрхан Д.СУМЪЯАБАЗАР МАН 36,795 0.00%
    28 Сонгинохайрхан П.АНУЖИН МАН 32,031 0.00%
    29 Хан-Уул Г.АМАРТҮВШИН МАН 37,475 0.00%
    29 Хан-Уул Д.САРАНГЭРЭЛ МАН 37,457 0.00%
    29 Хан-Уул Т.ДОРЖХАНД ЗХЭЭ 24,449 0.00%

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ