Т.Ганболд:Өндөр рейтингтэй байсан бие даагчдын саналын тоог хөндлөнгөөс хакердсан

2020-06-26

УИХ-д бие даан нэр дэвшигчид сонгуулийн дүнгийн талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Дархан-Уул аймагт бие даан нэр дэвшсэн Т.Ганболд сонгуулийн дүнг шууд дамжуулах үеэр хөндлөнгөөс хакерууд ажилласан гэв.

Тэрбээр “Ард иргэд намыг нь гэхээсээ илүү хүнийг нь харна гэж байсан.

Дархан-Уул аймагт 20 хоногт тасралтгүй явагдсан бүх уулзалтын үер иргэд одоогийн засаглалт сэтгэл хангалуун бус, хүлээлт, хандлага их байсан  хадгалагдаж үлдсэн.

Өрсөлдөгч намууд маань ч гэсэн намайг нэгээр ялна гэдэгт хүлээн зөвшөөрсөн байсан.

Дан ганц бие даагч нар дээр сонгуулийн машинд байхгүй таслал, оронгийн шинэ формат орж ирсэн. Сонгуулийн машинд ийм формат байхгүй.

Зөвхөн бие даагч нар дээр ганцхан таслалууд гарч ирж байгаа.

  • Эхний саналууд гарч ирэхэд миний нэр огт байхгүй байсан.
  • Харин гарч ирэхдээ 7,100 саналтай хүн нэгдүгээрт гарч ирж байгаа.

Тооцооллыг шууд дамжуулах үед хөндлөнгөөс хакер ажилласан.

14,622 санал авсан болхоор сонгуулийн машин нэгэнтээ намайг нэгдүгээрт тавьчихаж байгаа. Харин Excel дээр голоор нь автоматаар хуваахаар 7,311 гэж гарч ирнэ.

Өндөр рейтингтэй байсан бие даагч нар дээр энэ давтагдаж байна. Жишээ нь,Хан-Уул дүүрэг дээр гэхэд Б.Бат-Оргил, Н.Номтойбаяр дээр таслалууд гарч ирсэн” хэмээн ярилаа.

Тийм учраас сонгуулийн хар машинд шалгалт явуулж, тус тойргууд дээр дахин сонгууль явуулахыг шаардав.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ