• ОХУ-аас ирсэн гурван оюутанд коронавирус илэрч,нийт батлагдсан тохиолдол 219 боллоо

    2020-06-26

    Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.

    Нийт 171 хүнд шинжилгээ хийхэд гурван хүнд коронавирус илэрчээ. Тухайлбал,зургадугаар сарын 25-нд Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн гурван хүнд коронавирус илэрчээ.

    Шинэ гурван тохиолдол нь 22-23 насны хоёр эрэгтэй, нэг эмэгтэй оюутнууд байна. Ийнхүү батлагдсан тохиолдол 219 болж, 170 хүн нь эмчлэгдэн гарлаа.

    Мөн ХӨСҮТ-ээс нэг хүн 43 хоног эмчлэгдэн гарч, дараагийн шатны сувилалд шилжлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ