• “Хүрээ цам-2020” энэ сарын 29-нд Гандангийн Батцагаан дуганд болно

    Гандантэгчэнлин хийдээс жил бүр  уламжлалт болгон тэмдэглэдэг “Даншиг наадам-Хүрээ цам 2020” шашин, соёлын наадмыг энэ сарын 29-нд хийдийнхээ Батцагаан дуганд зохион байгуулахаар болжээ.
    Энэ жилийн хувьд хөл хорио тогтоосон байгаатай холбоотой олон нийтийг хамарсан морь уралдах, сур харвах, бөх барилдах болон соёлын өөр олон арга хэмжээг зохион байгуулахгүй. Энэ жилийн “Даншиг наадам- Хүрээ цам 2020” наадам энэ сарын 26-аас эхлэн гурван өдрийн турш ном хуран, 29-нд Батцагаан дуганы гадна талбайд хүрээ цамын үйл ажиллагааг тасалдуулахгүй зохион байгуулахаар болжээ.
    Энэ жилийн хүрээ цам наадмын онцлог нь олон хүнийг Гандантэгчэнлин  хийдэд цуглуулахгүй байна. Энэ наадамд төрийн түшээд болон тэдний төлөөлөл, лам хувраг, цам цамнагчид нарийн дэг журамтай оролцоно.

    Хурал номын үйл ажиллагаа, бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа талаар Гандантэгчэнлин хийдийн цам хариуцсан менежер С.Ишцог лам “Гандантэгчэнлин  хийдийн дацангуудын 95 лам бэлтгэл ажлыг цагаан сараас хойш цамын бэлтгэл их дэгийг хийсэн. Энэ сарын 26-аас эхлээд цамын хурал эхэлнэ.

    Эхний өдөр цамын хувцас, балинг адислах хурал болно. Хоёр дахь өдрийн 07.00 цагаас хурал номын үйл ажиллагаа эхэлж 28,29-ны өдрүүдэд дэг журмын дагуу хурал номыг хурна. Бид хүрээ цамын үйл ажиллагааг мэдээллийн сувгаар шууд дамжуулан хүргэх боломжит бүх хувилбарыг ашиглах төлөвлөгөө гаргасан. Тиймээс нийт сүсэгтэн олон маань хурал номын үйл ажиллагааг телевизор болон онлайн хэлбэрээр үзэх боломжтой”  хэмээлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ