
БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Чен Ун Солонгосын Хөдөлмөрийн намын долдугаар, Цэргийн төв хорооны тавдугаар чуулганы урьдчилсан хуралдааны үеэр Ерөнхий штабаас Өмнөдийн эсрэг танилцуулсан цэргийн ажиллагааны төлөвлөгөөг хойшлуулах шийдвэр гаргажээ. Энэ тухай Солонгосын төв телеграф агентлаг (CTAC) мэдээлэв.
Хуралдаанаар цэргийн бодлогын үндсэн төслүүд, “улс орны цэргийн байлдааны хүчийг цаашид бэхжүүлэх талаар авах төрийн арга хэмжээ”-г тусгасан баримт бичгүүдийн талаар хэлэлцэв. Хурлыг видео горимд явуулжээ.
Өмнө нь БНАСАУ-ын эрх баригчид Өмнөд Солонгост 12 сая суртал ухуулах хуудас бүхий 3 мянган агаарын бөмбөлөг хөөргөхөд бэлэн байна гэж мэдэгдсэн юм. Пхеньян “Сөүлийн эрх баригчид БНАСАУ-ын нутаг дэвсгэр рүү Пхеньяны эсрэг сурталчилгааны ухуулах хуудас илгээхээ зогсоохгүй байгаагаас болж ийм зүйл хийсэн” гэж тэмдэглэжээ.
Түүнчлэн өмнө нь БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун Өмнөд Солонгосын эрх баригчидтай харилцаагаа нэн даруй зогсоох цаг болсон гэж мэдэгдсэн юм. Зургаадугаар сарын эхээр тэрээр Өмнөд нутагт амьдардаг зугтагчид Хойд Солонгосын эсрэг ухуулах хуудсыг үргэлжлүүлэн тарааж байгааг буруушаав. Хойд ба Өмнөдийн хоорондох цэргийн хэлэлцээрээс гарах болно гэж мэдэгдэж, холбооны салбарыг хааж, Кесон дахь Өмнөд Солонгосын аж үйлдвэрийн цогцолборыг нураажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй