• ОУВС дэлхийн эдийн засаг 4.9 хувиар хумигдана гэв

    ОУВС-гаас сэрэмжлүүлэхдээ “Дэлхийн эдийн засаг төсөөлснөөс илүү ноцтой байдалд нүүрлэж байна. Коронавирусийн халдварын тархалтын тогтворгүй байдлаас болж, дэлхийн аж ахуйн нэгжүүд халдварын нөлөөлөлд хичээн ажиллаж байна” гэжээ. 

    Тус байгууллага саяхан нийтэлсэн “дэлхийн эдийн засгийн тайлан”-дАА тэмдэглэхдээ, энэ онд дэлхийн эдийн засаг 4.9 хувиар хумигдаж, 4-р сард төсөөлсөн 3 хувиас илүү ноцтой байх болно. Аж ахуйн нэгжүүд ажлаа сэргээж буй хэдий ч сайн дураар нийгмийн зай барих түүнчлэн ажлын газрын аюулгүй байдлын стандартыг дээшлүүлсэн нь, эдийн засгийн ажиллагаанд нөлөөлж байна. Зарим аж ахуйн нэгж дампуурах юм уу, ажилтнаа цомхтгож буйн улмаас дэлхийн эдийн засгийн сэргэлт удаан байх болно.

    Сүүлийн үед Америкийн Сангийн сайд  Стивен Мнучин энэ оны сүүл хагаст эдийн засаг хүчтэй сэргэнэ гэсэн бол Америкийн үндэсний эдийн засгийн зөвлөлийн захирал Ларри Кудлов эдийн засаг “V” хэлбэрээр сэргэж, Америкийн эдийн засаг уналтын дараа тогтвортой өснө гэжээ. Гэхдээ ОУВС-гийн гаргасан тайланд Америкийн эдийн засгийн тухай Цагаан ордных шиг өөдрөг төсөөлөл харагдахгүй байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ