• С.Баяр: С.Эрдэнэ даргын мэдэгдлийг сонслоо, “эр хурга” гэж хэлье

    АН-ын дарга С.Эрдэнэ сонгуульд ялагдсан хариуцлагаа хүлээж, албан тушаалаасаа огцорч байгаагаа өчигдөр мэдэгдсэн.

    С.Эрдэнэ “АН энэ сонгуульд төлөвлөсөн хэмжээнд амжилт үзүүлж чадсангүй. Тиймээс намын үндсэн дүрмийн хүрээнд хариуцлага хүлээж намын даргын ажлаа өгч байна. Холбогдох газарт өргөдлөө шилжүүлсэн. Шийдвэр гарах байх” гэв.

    С.Эрдэнийн энэхүү мэдэгдлийг Ерөнхий сайд асан С.Баяр сайшааж байгаагаа твиттерээр мэдэгджээ. С.Баяр “С.Эрдэнэ даргын мэдэгдлийг сонслоо. Түүний сайн, мууг дүгнэдэг нь би биш. Хөндлөнгөөс бол “эр хурга” гэж хэлъе. Сонгуульд амжилтгүй оролцсон намын дарга “би огцорлоо” гэж байна. Монголд маань улс төрийн зөв соёл хэвшиж байна…Ардчилсан намд амжилт хүсъе!” гэжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ