• С.Эрдэнэ:Намаа нэгдмэл удирдлагаар хангаж, ялалтад хөтөлж чадаагүйдээ уучлал хүсч байна

    2020-06-25

    Ардчилсан намаас 2020 оны УИХ-ын дүнгийн асуудлаар мэдээлэл хийж байна.

    Энэ үеэр АН-ын дарга тус намын үндсэн дүрмийн дагуу суудлаасаа огцорч буй тухайгаа зарлалаа.

    АН-ын дарга С.Эрдэнэ “АН төлөвлөсөн хэмжээндээ амжилт үзүүлж чадсангүй. Үндсэн дүрмийн хүрээнд хариуцлага хүлээж, намын даргынхаа ажлыг өгч байгаа.

    Сонгуулийн дүнгээс Сонгуулийн тухай хуулийг боловсронгуй болгох шаардлагатай байна гэдэг нь харагдаж байна. МАН 44.9 хувийн саналыг авсан, 50 хувь хүрээгүй. 2016 оны сонгуульд ч мөн адил 65 суудал авч байсан. Сонгуулийн төлөөллийн зарчим хангагдахгүй байна. 24.5 хувийн 11 суудал авсан байна. Бусад нам, эвслүүд 30.6 хувийн саналаар гурван хүн гарсан байна. Арчдилсан хүчний намууд нэгдэж, нягтарч ажиллах нь цаашид үр дүнд хүрэх юм байна. Тархай, бутархай хэлбэрээр явбал бидний хүсээгүй дүнд хүрэхгүй гэдгийг мэдэж авлаа.

    Ардчиллын төлөөх намууд нэгдэж, нягтарч, эвсэл ч биш , нэг нам, бодлогын нэг улс төрийн хүчин болох нь чухал гэдгийг АН-ын даргын хувьд илэрхийлж байна.

    Миний хувьд алдаа, оноотой шийдвэрүүдийг гаргаж ирсэн.  АН-аас нэр дэвшсэн Ерөнхийлөгчтэй хэл амаа ололцож, хамтарч ажиллаж чадаагүй нь том боломжоо алдсан гэж харж байна. Сонгогчдынхоо итгэлийг авч чадаагүй нь АН-ын зөрчил гэж үзэж байна. АН-ын даргын хувьд нийт сонгогчдоосоо хүлцэл өчиж байна. Үндэсний хэмжээний эрх баригч нам болгохын төлөө, сонгогчдынхоо итгэлийг хүлээхийн төлөө зүтгэх болно гэдгээ илэрхийлж байна.

    Ардчилсан хүчний намууд нэгдэж сонгуульд орсон бол 55 орчим хувийн санал авах боломж байсан байна. Аль нэг хүн рүү буруугаа чихэх биш, дараа дараагийн АН-ын удирдлага алдаан дээрээ дүгнэлт хийж, олонхийн итгэлийг авч чадна гэдэгт итгэж байна.

    Нэгдмэл удирдлагаар хангаж, ялалтад хөтөлж чадаагүйд уучлал хүсч байна” хэмээн ярилаа.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ