• Ж.Батзандан:Миний бие хариуцлагаа хүлээн “ШИНЭ эвсэл”, Шинэ намын даргын суудлаасаа огцорч байна

    2020-06-25

    “Шинэ эвсэл”-ээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус эвсэлд саналаа өгсөн нийт 230 гаруй мянган иргэнд талархал илэрхийлэв.

    Үргэлжлүүлэн Ж.Батзандан “Шинэ эвслийг дэмжээгүй сонгогчид та бүхнийхээ итгэлийг авахын төлөө улам хичээж ажиллана.

    Баянзүрх дүүргийн 23 дугаар тойрогт 20 мянга хүн намайг дэмжсэн ч эхний гуравт орж чадсангүй, дөрөвдт орлоо.

    Энэ нь цаашид үйл ажиллагааа улам эрчимжүүлж, бодлого, үзэл саналааа олон нийтэд илүү хүргэх хэрэгтэй гэдгийг харуулж байна.

    Суудал авч чадаагүй учраас миний бие “Шинэ эвсэл”-ийн тэргүүн, Шинэ намын даргын албанаас хариуцлага хүлээн, суудлаасаа бууж байна”

    Энэ бол олон улсад тогтсон улс төрийн соёл” гэлээ.

    Л.Болд “Итгэл хүлээлгэж сонгосон Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар гишүүддээ баяр хүргэж байна. МАНАН-г устгах, Монголын ард түмний 30 жилийн мөрөөдлийг биелүүлэх хангалттай хүч бий болсон гэж үзэж байна.

    МАНАН-гийн ихэнхи гишүүд гарч чадаагүйн адил бид гарч чадсангүй. МАНАН-гийнхан бөөнөөрөө гарч чадаагүй. Цаашдаа ч Монголд нэг нам давамгайлсан биш ардчилал давамгайлах ёстой. Тойрог бүр дээр өмнө нь гурван хүн санал хуваадаг байсан бол энэ жил 30 хүн санал хуваалаа” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ