• С.Жавхлан Увсынхандаа хандан:Энэ өдрөөс хойш миний дууг нэг нь ч битгий сонсоорой

    2020-06-25

    УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшсэн С.Жавхлан нийт 12,403 буюу 28.4 хувийн санал авчээ. Урьдчилсан байдлаар тус тойрогт О.Цогтгэрэл, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар ялалт байгуулаад байгаа юм. Тэгвэл тэрээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан Увс нутгийнхандаа хандан ийнхүү ярижээ.

    УИХ-ын гишүүн асан С.Жавхлан “Энэ өдрөөс хойш миний дууг нэг нь  ч битгий сонсоорой. Энэ амьдрах насандаа хэзээ ч энэ нутагтаа дахиж ирэхгүй гэдгээ зарлаж байна. Мөнгөнд хууртдаггүй болсон цагтаа надтай харьцацгаадаа. Баярлалаа. Миний ахан дүүс мэнд амгалан,жаргалтай байх болтугай!” хэмээн ярижээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Дуучин С. Жавхланг бид бүгдээрээ л мэднэ…
      Тэр төрийн хүн яагаад ч биш гэдгээ ямар ч тэнэг ойлгохоор харуулсан…
      Гэхдээ…
      Нутаг усныхандаа өөрөөсөө ч илүү итгэж байж
      Залуу хүн тэр тусмаа манай салбарынхан /соёл урлаг/сэтгэл хөдлөл ихтэй улс байдаг…
      Тэр их сэтгэл хөдлөлөөс л уран бүтээл ундардаг
      Жавхлан тэнэг… Гэхдээ энэ нь түүнийг бүгд нийлж барьж идэж хүссэнээрээ доромжлож болно гэсэн үг биш…
      Яахав дээ хөөрхий залуу хүн ганц нэг алдаатай үгс унагаа л биз…
      Түүнд үлдсэн ганц зүйл нь хүнээс харамлах ганцхан юм нь дуу шүү дээ…
      Тэр тэнэг гэхдээ чамд тэрэн шиг хоолой байхгүй…
      Энэн дээр нь битгий дөрөөлөө…
      Өөрсдөө айхтар ухаантан мэт бүү аягла…
      Чи би та бид бүгд уурлахаараа гомдхоороо бачимдахаараа энэ битгий үгс хэлж биенээ гомдоодог…
      Түүнийг тайван орхи…
      Би Увсын Баяд-уудад дургүй… Тэрүүгээрээ бол би л хамгийн түрүүн хуцаж суумаар юм… гэхдээ өмөөрмөөр санагдав…

    Холбоотой мэдээ