Ардчилсан намын удирдлагуудыг огцорсонд тооцжээ

2020-06-25

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Ардчилсан намын Үндсэн дүрмийн дагуу төрийн сонгуульд олонхийн суудал аваагүй бол сонгуулийн дүн гарсан даруйд намын дарга, дэд дарга, нарийн бичиг дарга нар тав хоногийн дотор тус тус огцрох тухай заасан байдаг.

Тэгвэл намын дарга, дэд дарга, нарийн бичгийн даргыг зургадугаар сарын 24-нд огцорсныг ажлын таван хоногийн хугацаанд багтан албажуулах ажлыг Ардчилсан намын Үндсэн дүрмийн хороо хийж чадах эсэхэд хяналт тавих “Арчдилсан намын дотоод ардчиллыг хангуулах” түр хороог байгуулжээ.

Ийнхүү намын одоогийн удирдлагуудаа даруй огцорч, ҮБХ-гоо хуралдуулахыг шаардаж байна.

Түр хороон есөн гишүүнтэй бгөөд дотоод дүрмийн хэрэгжилт, дотоод ардчиллыг хэрэгжүүлэх чиглэлд хяналт тавьж ажиллах юм.

Энэ үеэр АН-ын гишүүн Н.Ган-Эрдэнэ “АН хоёр сонгууль дараалан үнэмлэхүй ялагдал хүлээлээ. Намыг ялагдалд хүргэсэн одоогийн удирдлага дүрмийн дагуу хариуцлага хүлээж, шинэчилсэн зохион байгуулалтыг шуурхай хийж чадах эсэх, дотоод ардчиллыг гишүүдийн оролцоотой хангаж чадах эсэх нь эргэлзээтэй юм. Шинэчлэлийг сууриар нь зөв зохион байгуулах нь намын төдийгүй Монголын ардчилалд чухал ач холбогдолтой” хэмээн ярилаа.

АН-ын ҮБХ-ны гишүүн, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат “УИХ-ын сонгуулийн дүнгээр АН шинэчлэгдэж чадаагүй байна гэдэг дүн авлаа. Ард түмэн МАН-д сэтгэл хангалуун байгаа учраас сонгосон юм биш. АН сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа учраас сонгуулийн дүн ийм гарсан.  Тиймээс АН-ыг эрс шинэчлэх шаардлагатай байна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ