• Хятадад сүйт залуу,бүсгүйгийнхээ өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан эсэхийг тогтоолгох боломжтой болжээ

    2020-06-25

    Хятадад хоорондоо гэрлэж буй хүмүүс бие биенийгээ өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан эсэхийг шалгах боломжтой болжээ.

    Тодруулбал, Хятадын Жежян мужийн оршин суугчид ирэх долдугаар сарын 1-нээс эхлэн дээрх үйлчилгээг авч эхлэх юм. Ингэхдээ гэрлэх гэж байгаа хүнийхээ талаарх товч мэдээлэл бүхий тусгай маягтыг бөглөх шаардлагатай. Товч мэдээлэл гэдэгт тухайн хүний иргэний үнэмлэх дээрх мэдээллүүд багтах аж.

    Ийнхүү гэр бүлийн хүчирхийллээс гадна өөр хүнтэй хамтран амьдрах явцдаа хүчирхийлэл үйлдэж байсан эсэх нь мөн адил ил тод болох юм. Нэг хүн жилд хоёр удаа ийнхүү мэдээлэл хүсэх боломжтой аж.

    Хятад улсын хувьд 2016 оны гуравдугаар сараас эхлэн гэр бүлийн хүчирхийлэлд хуулийн дагуу хариуцлага хүлээх эрх зүйн орчинтой болжээ. Харин өнгөрөгч сараас эхлэн тус улсад салахаар хүсэлт гаргасан хосыг шийдвэрээ дахин нэг удаа эргэн харах 30 хоногийн хугацаа олгох заалт хэрэгжиж эхлээд буй.

    Эх сурвалж:Bbc

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ